Ном 80 хүртэл хувь хямдарчээ

ca32e81ea70000de47fe3c59179a7d64bigХүүхдийн номын ордонд өнөөдөр 30-80 хувийн хямдралтай, зохиолчийн гарын үсэгтэй номын худалдаа болж байна. Энэ үеэр нэрт зохиолч, дуун хөрвүүлэгч СГЗ Го.Аким өөрийн номондоо гарын үсэг зурж, уншигчидтай чөлөөтт уулзалт хийж байгаа юм.

Энэхүү хямдралтай худалдаагаагаар түүхэн, баримтат уран сайхны чиглэлээр туурвисан 17 төрлийн ном худалдаалагдаж буй. Тухайлбал, Го.Акимын “The Dog of Heaven” ном 20 мянгаас 5000 болж, “Хөрстөд ганцхан Чингис хаан” англи хэл дээрх номын үнэ 50 хувиар буурч, 10 мянган төгрөг болж хямдарсан бол АНУ-ын эрдэмтэн, зохиолч Жак Уэтерфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан”, “Монголын их хатдын нууц товчоо” номууд мөн 20 мянгаас 12 мянган төгрөг болж хямдарсан байна.

Хямдралтай худалдааг Жак Уэтерфорд сан, Хөгжлийн танхим ТББ хамтран зохион байгуулж байгаа аж.

Б.Бэхи

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …