Онлайн парламентын төлөөлөгчид 6-р сарын 4-нд Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах төсөв урд онуудынхаас 50 дахин нэмэгдсэн талаарх мэдээллийг хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтэд хүргэж байсан билээ. Иймээс “Онлайн парламент”-ын нэр бүхий төлөөлөлийн зүгээс МУ-ын ЗГ-т хандаж, уг зардлын задаргааг олон нийтэд ил нээлттэй болгох, зарцуулагдахаар төлөвлөсөн нэг удаагийн арга хэмжээний зардлыг бууруулах хүсэлтийг хүргүүлж байсан. Дээрх хүсэлтийн дагуу энэ жилийн наадмын төсвийн зардлыг тодорхой хэмжээгээр бууруулан наадмын зохион байгуулах зардлын төсвийг нийт 1 тэрбум 581.3 сая төгрөг байхаар баталлаа.
Наадмын нийт зардлын 18,2 хувь буюу 288,9 сая төгрөгийг бай шагналын зардалд, 241,3 сая төгрөг буюу 15,3 хувийг урлаг соёлын арга хэмжээнд, 443,1 сая төгрөгийг тохижилт, үйлчилгээний зардалд, 141,8 сая төгрөгийг хэв журам хангах, онцгой байдлын зардалд, 466,3 сая төгрөгийг наадмыг зохион байгуулах бусад арга хэмжээний зардалд зарцуулахаар болж өмнөх 50 дахин нэмэгдсэн байсан төсвийн зардлаас даруй 3-5 дахин буурсан дүнтэй байна.
Энэ жилийн баяр наадмаар өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж байсан урлаг, спортын арга хэмжээнүүдээс гадна төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайн дөрвөн буланд урлагийн тоглолт, Хүй долоон худагт “Монгол морьтон” спорт, урлагийн тоглолт, шүхэрчдийн буулт зэрэг үзүүлбэр, тоглолтууд болж хуучинсаг монгол наадмыг өөрчлөн орчин үеийн шоу арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн ажилдаа орсон байна.