Автомашин сонирхогч залуус сайн үйлсийн аянд нэгдлээ

10822602_722961114466315_215959764_nМерседес машин сонирхогч залуусын клуб  https://www.facebook.com/groups/875565529139805/?fref=tsгэдэг фейсвүүк группт энэ төрлийн автомашин унадаг, сонирхдог 60 гаруй залуус нэгдсэн байдаг ажээ. Энэ группийн залуус үнэтэй, ганган машин унадаг гэж бардамнаж ихэрхэлгүйгээр үе үе сайн үйлсийн аяныг хамтран зохион байгуулдаг уламжлалтай болоод удаж байга агэнэ. Энэ удаа тус клубын залуус нэгдэн дарь-Эхийн гэр хороолод амьдардаг бүтэн өнчин 4 хүүхдэд хандив цуглуулан өгч туслажээ. хүүхдийн 3 нь оюутан, 1 нь сурагч юм байна. Гэхдээ 3 оюутан нь ажил олж хийхийг зорьж байгаач төдийлөн таарч тохирох ажил олдохгүй, дээрээс нь хичээл сургуулиасаа завсардах болсны улмаас зөвхөн нэг нь ажил хийж 3 дүүгээ тэжээж байгаа юм байна. Үүний улмаас тэд өвлийн хүйтэнд орох орон, түлээ нүүрс, хоол хүнсээ авч чадахгүй байгаа аж. Мерседес машин сонирхогч клубын залуус нэгдэн эдгээр хүүхдүүдэд өвөл түлшиндээ хэрэглэх фортер нүүрс, хоол хүнс, ойр зуурын хэрэглээний эд юмс, бок саван тэгүүтнийг худалдан авч бэлэглэсэн байна.10822220_722962401132853_1277670073_n 10822490_722960994466327_264675391_n 10841714_722961144466312_1334298440_n 10847076_722961041132989_693514492_n
Бүтэн өнчин эдгээр 4 хүүхэд Мерседес машин сонирхогч клуб /
https://www.facebook.com/groups/875565529139805/?fref=ts  / – ын ах эгч нартаа баярлаж талархаснаа илэрхийлж байлаа.

Х.Мөнхтөр
Ugluu-logo

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхрийг цэцэд зүтгүүлж байна

Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан ирэх даваа гаригт болж, Цэцийн гишүүнд нэр дэвшсэн 17 нэр …