Бид өдөр бүр замын түгжрэл, агаарын бохирдлоос болж бухимддаг. Гэхдээ Улаанбаатар л ганцхан ийм биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Дэлхийн олон орны иргэд биднээс ч хүнд нөхцөлд ажилдаа явсаар байна.
Жишээ нь нэг Америк хүн жилд дунджаар 38 цагийн турш замын түгжрэлд шахцалдаж явдаг гэсэн судалгаа байдаг аж. Харин дэлхийн томоохон Бээжин, Москва, Мексикийн хотуудад байдал үүнээс ч дор байдаг гэнэ.
Ингээд дэлхийн зарим орны иргэд ажилдаа хэрхэн явдгийг сонирхоно уу.
Пакистаны Карачид аадар бороо орж байгаа ч эдгээр залуусыг автобусны гаднаас зүүгдэж явахыг болиулж чадахгүй.
1970-аад оны үед 1.4 сая хүнтэй байсан Лагос одоо 21 сая хүнтэй бөгөөд Африкийн томоохон хотуудын нэг болжээ.
2009 онд Филиппинд болсон хар салхины улмаас авто зам сүйдэж ажилтнууд ажилдаа явахад хүнд болжээ.
Сан Пауло бол дэлхийн хамгийн их замын түгжрэлтэй газруудын нэг. Ялангуяа оргил цагийн үеэр метроны зогсоол хамгийн их хөл хөдөлгөөнтэй болдог.
Токио дахь Шибуяагийн гарц бол дэлхийн хамгийн олон явган зорчигч зорчдог газар юм. Ногоон гэрэл асахад л нэг дор 2500 хүн зам хөндлөн гардаг ажээ.
Оргил цагийн үеэр Бээжингийн буудал дээр урт цувааг харгалзаж буй хамгаалагч. Тавдугаар сард Шинжаанд болсон халдлагын үеэр 12 хүн нас барсан бөгөөд үүнээс хойш ийнхүү хамгаалагч байлгадаг болжээ.
Нидерландчуудын 25 орчим хувь нь ажилдаа унадаг дугуйгаар явдаг. Зурган дээр тэдний дугуйгаа зогсоолд байршуулсан байдал харагдаж байна.
Бангладешд хэдэн мянган хүн завиар ажилдаа явдаг. Энэ зураг дээр байгаа хүмүүс нийслэл Дака хотод ажил эрхэлдэг бөгөөд бороо орж байгаа учир шүхэр барьцгаажээ.