Тамхины утаа хүүхдийг чихний үрэвсэлтэй болгодог уу

smokeq-300x231-Там­хи­ны утаа  хүүхдийг чих­ний үрэвсэлтэй болгодог гэж дуулсан. Энэ хэр үнэн бэ?

БГД-ийн иргэн Х.Гэрэлчимэг

-Тамхи татдаг хүнээс дунд чихний болон дотор чихний үрэвсэлтэй хүүхэд төрсөн гэх баталгааг өнөөг хүртэл олж хараагүй. Бидний уншдаг номд ч ийм зүйл байхгүй. Гэхдээ тамхинд 40 гаруй төрлийн хорт хавдар үүсгэх, эрүүл эд эрхтэнд гажиг үүсгэдэг бодис агуулсан байдаг учраас хүүхдийн төрөл­хийн янз бүрийн эмгэгүүд болон тагнай нь сэтэрхий, бөгс нь битүү, цөсний эмгэг, зүрхний гажиг сүү­лийн үед ихэсч байгаа. Ганц тамхи гэлтгүй агаа­рын бохирдолттой ч  холбоотой байх.

Манайд сонсголын буу­ралт, дүлийрэлттэй 190-ээд мянган хүн байдаг гэсэн 1997 оны судалгаа бий. Харин одоо 2010 оноос хойшхи чих, хамар, хоо­лойн мэргэжлийн зөвлөл­тэй хамтран Монгол Улс дахь сонсгол бууралт, дү­лий­рэлттэй хүний судал­гааг дахин  хийх гэж байна.

Улсын клиникийн төв эмнэлгийн

Дуу авиа судлалын кабинетын их эмч С.Нэргүй

Санал болгох мэдээ

Өглөөний мэнд

“Байгалийг бүү буруутга. Тэр зөв хуулиудыг тогтоож өгсөн. Харин түүнийг зөрчвөөс өөрийгөө л буруутга” Энэ …