Өнөөдөр болох үйл явдлууд

download09:00 цагт Монголын төр нийгэм, боловсрол, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн академич Т.Пунцаг агсаны 90 жилийн ой, Микробиологийн салбарын 40 жилийн ойд зориулан ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс “Монгол орны бичил биетэн-2014” эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ийн Биологийн хүрээнгийн хурлын танхимд зохион байгуулна. Утас: 99045949

9:30  цагт  эхлэх  ҮХЦ-ийн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл заалт  Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ

10:00 цагт Нийслэлийн есөн дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын 2014 оны үйл ажиллагааны дүнгийн хурал  Хангарьд ордны 14 давхарт болно. Утас:99077535

11:00 цагт “Монгол Ньюс” Мэдээллийн төвд өсвөр насны охидын жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх “Би нисдэг охин” компанит ажлын хэвлэлийн бага хурал болно. Утас: 96110110, 70105105

11:30 цагт “Монгол Ньюс” Мэдээллийн төвд Монголын Улс Төрийн Хэлмэгдэгсдийн Холбооноос “”Намын эсрэг бүлэг” гэгч улстөрийн зохиомол хэрэг, үр дагавар, сургамж …” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны бага хурал Засгийн газрын XI байранд болох гэж буйтай холбогдуулан мэдээлэл хийнэ. Утас: 91927828

12:00 цагт нийслэлийн иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа НЗДТГ-т болно.

12:00 цагт Нийслэлийн есөн дүүргийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй болон ТҮК-ийн ажилтнуудын нийт 1000 хүүхдийн шинэ жилийн сүлд модны баяр Монголын Хүүхдийн ордонд болно.Утас: 88054500

13:00 цагт Ахмад багш нарын холбоо оны босгон дээр бүх шатны боловсролын байгууллагын тэргүүний удирдах ажилтнуудаа тодруулжээ. Тэдэнд өнөөдөр дээрх цагт  БСШУ-ны сайд Л.Гантөмөр шагнал гардуулна. Эл арга хэмжээ БСШУЯ-ны 401 тоотод болно. Утас:  98119897

14:00 цагт Өсвөр насны ээжийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Дүүлэн нис охин минь” туужийн нээлтийн ёслол “Интерном” номын их дэлгүүрт  болно. Утас: 70105105, 96110110

15:00 цагт Монгол-Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан “Монгол-Хятад хоёр улсын түүхэн харилцааны он дараалсан лавлах” (1949-2014) бүтээлийг танилцуулах үйл ажиллагаа ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхарт болно. Утас: 99045949

Өнөөдөр Газрын харилцаа геодези, зураг зүйн газраас  Монгол улсын газартай холбоотой бүхий л мэдээллийг таньд өгнө. Энэ 7 хоногийн сэдэв Мэдээллийн төвийн үйл ажиллагаа, улсын төсөвт энэ онд төвлөрүүлсан төсвийн талаар мэдээлэл өгнө. Тэ  энд ирж мэдээлэл авснаар Газрын харилцаатай холбоотой үйд ажиллагаа шат бүрт хяналттай болж иргэн, хуулийн этгээдэд түргэн, шуурхай үйлчилгээг цаг хугацаа алдалгүй, зардал мөнгө гаргахгүйгээр авах боломжтой бөгөөд газар олголттой холбоотой бүхий л үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй ил тод болох ба дэлгэрэнгүй мэдээллийг агентлаг дээр ирж авна уу холбогдох утас: 51-263676 99666610

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …