09:00 цагт Төрийн албан хаагчийн тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжид салбар бүр харилцан адилгүй 12-36 сартай тэнцэх хэмжээний тусламж олгодог асуудлыг нэг мөр цэгцлэн салбар үл харгалзан 12 сараар тогтоох нь зөв үү гэдэг асуудлаар Хөдөлмөрийн сайд байр сууриа илэрхийлнэ: Утас: 91915340
09:00 цагт Нийслэлийн ИТХ-ын XXII ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар нийслэлийн 2014 оны төсөвт тодотгол хийнэ.
09:00 цагт МХЕГ-ын хурлын танхимд Даргын зөвлөлийн хурал болно. Хурлаар”Аймаг, нийслэлийн хөрсний эрүүл ахуй, бохирдлын байдалд хийсэн хяналт шинжилгээний дүн”, “Арьс ширний үйлдвэр, хэвлэл, хими цэвэрлэгээний газруудад хийсэн хэмжилт, шинжилгээний дүн”, “Савласан цэвэр усны чанар, аюулгүй байдалд хийсэн хяналт шинжилгээний дүн”-г тус тус хэлэлцэнэ. Утас 91989890
09:30 цагт Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн ээлжит хурал Стандартчилал хэмжил зүйн газарт болно. Уг хуралдаанаар нийт 12 асуудлаар 68 стандартын тухай хэлэлцэнэ: 28 стандарт шинээр, 25 стандарт үндэсний болгох, 12 стандарт дахин хянах, 3 стандартад нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэнэ.
11:00 цагт Монголын ахмадын чөлөөт холбооны байранд МУ-ын 107 настай ахмадад 1 өрөө байрны эрхийн бичиг олгох үйл ажиллагаа болно. Утас: 99256920
11:00 цагт Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооноос “Эрдмийн хонх” Монгол оюутны тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагааны талаар Тусгаар Тогтнолын Ордны 1 давхар дахь Залуус хөгжлийн төвд мэдээлэл хийнэ.
11:30-12:30 цагт Монголын үндэсний музей дээр Музейн 90 жилийн ойн хаалтын үйл ажиллагаа болно. Утас: 99087456, 70110913
12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд “Шинжлэх ухаанаа аваръя” Түр хорооноос “Шинжлэх ухаан сүйрэх үү” сэдэвт хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
15:00 цагт Аж үйлдвэрийн яаман дээр хөнгөн үйлдвэрийн салбарын зарим төлөөлөлд төрийн шагнал гардуулна.
15.00 цагт Монгол-Хятад 2 улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан “МОНГОЛ-ХЯТАД ХОЁР УЛСЫН ТҮҮХЭН ХАРИЛЦААНЫ ОН ДАРААЛСАН ЛАВЛАХ” (1949-2014) бүтээлийг танилцуулах үйл ажиллагаа 12 дугаар сарын 24-ний өдрийн 15.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхарт /СТӨ Б корпус/ болно. Хүрэлцэн ирсэн хүн бүрт тус бүтээлийг бэлэглэнэ. Утас: 99045949