Жирэмсний хугацаа тодорхойлох

downloadЖирэмсний хугацаа нь 280 хоног буюу 40 долоо хоног, эх барихын 10 сар үргэлжилнэ.
Жирэмсний хугацааг тодорхойлох :
1. Сүүлийн биений юм үзсэний эхний өдрөөр
2.   Ураг анх хөдөлсөн хугацаагаар
3.    Үр гадагшилснаар  баримжаалах
4.     Зөвлөлгөөн өгөх газар, жирэмсэнг анх илрүүлсэн хугацаагаар
5.    Бодит үзлэгийн  үр дүн:
А. Хүйсний хонхор
Б.Умайн ёроол
В. Хэвлийн тойрог
Г.Умайн ёроолын өндөр
Д. Ургийн урт
Е. Ургийн толгойн шулуун хэмжээ
Жирэмсний хугацаа тодорхойлох томъёо:
Ё. Скульскийн томъёо
Х=(Lx2)-5/5
Х- жирэмсний хугацаа сараар
L- Ургийн урт
Ж. Жорданиагийн томъёо
Х=L+C
Х – Жирэмсний хугацаа долоо хоногоор
L- Умайд байгаа ургийн урт
С- Ургийн толгойн шулуун хэмжээ

Жирэмсний шинж тэмдэг:
1.    Эргэлзээ төрүүлэх
•     огиулж бөөлжинө , хоолонд дургүй болно
•    Хоолны үнэр амт буруу мэдрэнэ
•    Амархан ядрамтгай , нойр өөрчлөгдөх , ууртай цочромтгой болох
•    Нүүр , хөхний тойроод , хэвлийн гол шугамаар сэвхтэнэ
2.    Жирэмсэн байж магадгүй
•    Биеийн юм хаагдана
•    Хөх томроно , хатуурна
•    Үтрээ үүдэвчийн салст хөвсийж , зузаарч хөхрөнө
•    Биологи – иммунологийн урвалууд эерэг гарна
3.     Гарцаагүй жирэмсэн
•    Ургийн хэсэг тодорхой тэмтрэгдэнэ
•    Ургийн хөдөлгөөн эмэгтэйд болон барьж үзэхэд тэмтрэгдэнэ
•    Ургийн зүрхний цохилт сонсогдоно
•    ЭКГ, ФКГ-д тодорхой гарна (14 -16 д.х )
•    Рентген шинжилгээнд ургийн яс тодорхойлогдоно

 

 

www.emch.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргаж, хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, …