ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.25/

2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагийн байдлаар:

МОНГОЛ УЛСАД: 

Осол, гэмтлийн шалтгааны 34,9 хувийг уналт эзэлжээ 

12 дугаар сарын 17-23-ныг хүртэлх хугацаанд ГССҮТ-д нийт 1575 хүн хандсаны 62.2 хувийг эрэгтэйчүүд эзэлжээ. Нийт өвчтөний 20.1 хувь нь 0-15 насны хүүхдүүд байсан бол 15 хувь нь согтуугаар осол, гэмтэлд өртсөн байна. Осол, гэмтлийн шалтгааны хамгийн өндөр буюу 34.9 хувийг уналт, 14.7 хувийг зам, тээврийн осол гэмтэл эзэлжээ.

 Эх сурвалж: ГССҮТ 

Өвөрхангай аймгийн Тарагт суманд малын галзуу өвчин гарлаа 

Өвөрхангай аймгийн Тарагт суманд үхэр болон нохой галзуу өвчнөөр өвчилсөн болох нь аймгийн мал эмнэлгийн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Одоогийн байдлаар тус газарт 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоожээ.

 Эх сурвалж: ОБЕГ 

0- aadplakat a2 animalДЭЛХИЙ ДАХИНД: 

Эбола вируст халдвараар 19560 хүн өвчилжээ 

2014 оны 12 дугаар сарын 24-ний байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар 19560 хүн өвчилж, 7637(39%) хүн нас барсан байна. 12 дугаар сарын 17-ноос хойш өвчний 891 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт 673 хүнээр нэмэгджээ.

Нийт 666 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 56% (366) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгдсэн байна.

 Эх сурвалж: ДЭМБ 

 Дэлхий дахинд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байна

 ДЭМБ-ын томуугийн шинэчлэгдсэн мэдээгээр:

 • Хойд Америкт томуугийн тархалт нэмэгдэн босго үзүүлэлтэд хүрч, A(H3N2) хэвшлийн вирус давамгайлж байна;

 • Европын улс орнуудад томуугийн A(H3N2) хэвшлийн вирусээр үүсгэгдсэн байгаа ч босго үзүүлэлтэд хараахан хүрээгүй байна;

 • Зүүн Азийн улсуудад томуугийн тархалт нэмэгдэж, A(H3N2) хэвшлийн вирус давамгайлж байна.

 Иймд иргэд та бүхнийг гадаадад зорчихдоо ханиад, томуунаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. 

0- tomuupro

 Шуурхай удирдлагын төв 

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …