2015 оны 1 сард Монгол улсын 3 сая дах иргэн мэндэлнэ

download (3)Манай улс 3 сая дахь иргэнээ хоног тоолон хүлээж сууна. ҮСХ-ны мэргэжилтнүүд 2015 оны нэгдүгээр сарын эхээр 3 сая дахь иргэн мэндэлнэ хэмээгээд байгаа билээ. Иймээс төр засгийн зүгээс эх орныхоо хүн амын тоог  3 саяд хүргэсэн шинэ иргэндээ багагүй бэлэг сэлт амлаад байгаа билээ.

Тодруулбал өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас 3 сая дахь иргэнд урамшуулал өгөх асуудлыг дахин нягтлаад 70 орчим сая төгрөгийн өртөгтэй орон сууц өгөх шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн  гурван сая дахь иргэн мэндэлсэн өдөр төрсөн бүх хүүхдэд гурван сая төгрөгийн тэтгэмж олгох, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг тус бүр гурван сая дахь иргэнээ тодруулан, орон сууц буюу түүнтэй тэнцэх мөнгөн шагналаар шагнах эрх олгохоор шийдвэрлээд байгаа. Тэгэхээр 3 сая дахь иргэнтэй үе чацуутнууд ч багагүй шагнал урамшуулал авах юм. Иймээс л иргэд  шинэ он гарах дөхсөн эдгээр өдрүүдэд 3 сая дахь иргэнээ  хоног тоолон хүлээж сууна.

Дашрамд дуулгахад  Монгол Улсын нэг сая дахь иргэн 1962 оны хоёрдугаар сард төрсөн бол хоёр сая дахь иргэн 1988 онд мэндэлсэн юм. Тухайн үед хоёр сая дахь иргэн, түүний чацуутнаар хот, хөдөөд 25 хүүхдийг тодруулж байжээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …