Ханиад томууны улирлыг давах зөвлөгөө

100_bba4efa96c5fcd36048dade79849c776a5556188-Хэрвээ та энэ өвөл ханиад, томуу туссан бол таны бохир гар үүнд буруутай байж мэднэ. Ихэнх вирусны төрлийн халдвар энэ замаар тархдаг. Вирусны нянтай гарын алга, хуруугаар дамжин нүд ам бохирлогддог.

Хэрхэн сэргийлэх. Гараа тогтмол савандаж угаах нь ханиад, томуу хүрэхээс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай, энгийн арга юм.

-Та ханиад, томууны халдварыг дутуу үнэлж болохгүй. Хүндэрсэн тохиолдолд хэдэн хоногоор хөдөлмөрийн чадваргүй болгож чадах хүчтэй.  Ханиад, томуу нь хүүхэд, өндөр настан болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хүндрэх илүү эрсдэлтэй. Томууны онцгой их тархалтын үед томууны эсрэг вакцин нь таныг болон  гэр бүлийг  эрсдлээс хамгаалж болохыг бодолцоорой. Ханиад  хүрсэн үед вакцин хийлгэснээс ханиад хүндэрдэг гэдэг нь ташаа ойлголт юм.

Ханиад, томууны улирал эхлэхээс өмнө шаардлагатай бэлтгэл хангадаг байх хэрэгтэй.  Үүнд халуун бууруулах, өвчин намдаах эм, хамар нүдний салст цэвэрлэх дусаагуур, гарын ариутгагч шингэн, салфетка, савангийн нөөцөө бэлдээрэй. Халууны шил байгаа эсэх, зай нь дууссан эсэхийг шалгахад илүүдэхгүй. Хоол хүнсний зүйлээс хангалттай хэмжээний  уух ус шингэн, ногоон цай авч бэлдэн, халдвараас сэргийлж чадалгүй өвчилсөн үед шингэц хялбар шөлтэй хоол хийж идээрэй.

-Ханиад уу, томуу юу? Ханиад, томууг шинж тэмдгээр нь ялгахад бэрхшээлтэй байдаг. Даарч хөрсний ханиад нь хөнгөн явцтай. Хамраас нус гойжих эсвэл хамар битүүрэх байдлаар илэрдэг.

Харин томуу илүү хүнд явцтай, огцом эхлэлтэй, олон хоног ажиллах чадваргүй болтол тэнхэлгүй болгож халуурах, бүх бие шархирч өвдөх, сульдах хэлбэрээр явагддаг.

-Манай эмийн сангуудад ханиад, томууны үед хэрэглэдэг олон төрлийн эмүүд байдаг бөгөөд тэдгээрт хянуур болгоомжтой байх хэрэгтэй.

Эмийн заавартай сайн танилцаж өөрт илэрч буй шинж тэмдэгт тохирсон эмийг зөв тунгаар хэрэглээрэй.

-Томуу нь вирусын гаралтай  нян тул антибиотикоор эмчлэгдэхгүй.

Антибиотик бол зөвхөн бактериар үүсгэгдсэн халдварын эсрэг үйлчилгээтэй. Үүнээс гадна шаардлагагүй үед антибиотик хэрэглэснээр эмэнд дасалтай нян өсч, үржих нөхцлийг бүрдүүлэх аюултай.

-Ажлаасаа чөлөө авах амаргүй ч ажилдаа явалгүй цөөхөн хоног гэртээ өнгөрүүлэх нь илүү тустай. Ханиадны халдвар авсан үед ажлын ачаалалтай байхад бие махбод халдварыг эсэргүүцэн эдгэрэх ч адвар нь суларч өвчин илүү удаан сунжрах үр дагавартай.

Ханиад, томууны эдгэрэлэлт  удааширч сунжирснаас , бусад хүмүүст халдвар тараах илүү эрсдэл бий болгоно. Ийм учраас өвдсөн үедээ гэртээ амарч, биеэ тэнхрүүлээрэй. Энэ нь танд болон эргэн тойрны бүх хүмүүст тустай.

-Өдөр тутам цайны халбага зөгийн бал хэрэглэж байгаарай. Ханидны ихэнхи эмчилгээний найрлаганд зөгийн бал орсон байдаг (зөгийн балыг  1-ээс доош насны хүүхдэд өгч болдоггүйг анхаарна уу).

Шингэн хангалттай хэмжээгээр уувал хамар залгиурын салстыг шингэлж гадагшлуулахад хэрэгтэй. Согтууруулах ундаанаас бусад Ус, шүүс, бүх төрлийн цайнууд, шөл зэрэг с зэргиогтуурууйг ууж болно. Ургамлын гаралтай цай гэх мэт халуун ундаа нь амьсгалын замыг дулаацуулж, агаар чөлөөтэй солилцоход тусалдаг.

-Хүүхэд тань ханиад томуу хүрсэн ч хангалттай шингэн уухгүй байвал халбага, соруулаар уулгаарай.

-Реленза, Тамифлю зэрэг эмнүүд нь вирусын эсрэг үйлчилгээтэй тул хүндрэх хүнд эрсдэлтэй тулгарсан тохиолдолд  шинж тэмдгийг дарж, эдгэрэлтийг түргэсгэдэг.  Томуугийн шинж тэмдэг илэрснээс 48 цагийн дотор эмийг ууж эхлэх ёстой.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …