Маргааш 20.00-01.00 цагийн хооронд Чингисийн талбайн баруун зүүн талын замыг хаана

34c14c89e5472363cb026ba07d95a4fcНийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж байгаа  “Улаанбаатарын Мөнгөн үдэш” арга хэмжээний үеэр явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсдэгтэй холбогдуулан Чингисийн талбайн баруун зүүн талын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 20.00 цагаас 01.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлахаар боллоо.

Мөн Хангарьд ордны баруун талын зогсоол, Улаанбаатар зочид буудал, Спортын төв ордны баруун зогсоол, Драмын театрын зогсоолыг үнэ төлбөргүйгээр ашиглуулах аж. Харин тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт 12 дугаар сарын 30, 31-ний өдөр ердийнхөөрөө үйлчлэх бол бүх нийтээр амрахаар хуульчилсан 2015 оны нэгдүгээр сарын 01, 02-нд үйлчлэхгүй гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ugluu-logo

Санал болгох мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны …