Түүх өгүүлэх олдворуудыг дэлгэв

362ca0dcb7c85bac4f1c160cf4018e80Батлан хамгаалах яам, Монгол цэргийн музей, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн ухааны сургуультай хамтран зохион байгуулдаг археологийн малтлагын олвороор гаргадаг “Нүүдэлчдийн өв-3” үзэсгэлэнгээ үзэгч түмэндээ дэлгэн үзүүлж байна.

Монголын эртний түүхийн чиглэлээр сургалт судалгаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллах, үйл ажиллагааг тогтмолжуулах, цэргийн археологийг хөгжүүлэх, нүүдлийн соёл иргэншлийн биет дурсгалууд хийгээд Монголын эртний цэргийн түүхэнд холбогдох бодит эд өлгийг илрүүлэн олж олдворын сан хөмрөгийг баяжуулах, тэдгээрийг нийгмийн шинжлэх ухааны уламжлалт арга зүйгээр шинжлэн судалж, судалгааны эргэлтэнд оруулах, сэргээн засварлаж хадгалалтын горимын дагуу хадгалан хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулахад энэхүү үзэсгэлэнгийн ажлын зорилго чиглэгдэнэ. Энэ удаад БХЯ, ШУТИС–ийн БУХС, Монгол Цэргийн Музейн хамтран явуулсан 2012, 2013, 2014 оны археологийн малтлага болон ШУТИС-ийн БУХС-аас зохион явуулсан бусад малтлага судалгааны үр дүнд илэрсэн онцгой гэж нэрлэж болох олдворуудаа дэлгэж үзүүлэх болно. Үзэсгэлэнд дэглэгдсэн археологийн олдворууд нь музейн үзмэр, эд өлөг болж үлдэж байгаагаараа онцлогтой.

2834b9f678a55a4e302a33623dd0fe7bЭнэхүү үзэсгэлэн нь БХЯ, ШУТИС –ийн БУХС, Монгол Цэргийн Музей хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Төв аймгийн заамар сумын Хэрмэн дэнж, Булган аймгийн Дашинчилин сумын Мөсөнгийн хүрэм, Элст–Ар, Налайх дүүргийн Бишрэлтийн ард орших Хүннүгийн оршуулгын газарт хамтран хийсэн археологийн хээрийн малтлага судалгааны ажлын үр дүнд илэрсэн олдворууд болон ШУТИС–ийн БУХС-ийн өмнөх жилүүдэд явуулсан археологийн малталга судалгаанаас илэрсэн хүннү нумын бариул, алтан ээмэг, төмөр шөвөг, хуйлмал даавууны үлдэгдэл, бүсний төмөр арал, гал гаргах модон хэрэгслийн нум, гал гаргах модон хэрэслийн тавцан, хүрэл тоногтой суран бүс, нумын ясан наалт зэрэг Монгол нутагт оршин тогтнож байсан эртний улс болох Хүннү гүрний нийгэм, аж ахуй, үйлдвэрлэл, гадаад харилцаа зэрэг тухайн үеийн нийгмийн үйлдвэрлэл, түүх соёлыг харуулах нийт 80 гаруй бодит эд өлгийг дэлгэн тавилаа.

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины эрхлэгч хурандаа Г.Нямдорж, ШУТИС-ийн БУХС-ийн дэд захирал, доктор профессор Б.Пүрэвсүрэн, ШУТИС-ийн БУХС-ийн Хүмүүнлэгийн ухааны тэнхмийн дэд профессор Ю.Болдбаатар, Нийслэлийн аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн н.Ганболд болон бусад албаны хүмүүс мөн Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн бие бүрэлдэхүүний төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …