Судалгаагаар Ц.Элбэгдорж 54, Б.Бат-Эрдэнэ 37, Н.Удвал 9 хувийн саналтай гарчээ

songuli election-middle “Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар судалгааг гаргадаг.
Тус сангаас удахгүй болох 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг тандсан судалгаа явуулжээ.  Судалгааг 6-р сарын 14-өөс 6-р сарын 16-ны хооронд тус судалгааг авсан бөгөөд нийт 1480 иргэн оролцсон байна. Судалгаанд оролцогчид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэнд нь саналаа өгөхөөр бэлдэж байна вэ гэсэн санал асуулгын 54 хувь нь АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг, 37 хувь нь МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг, 9 хувь нь МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалыг сонгоно гэж хариулжээ.

Харин насны байдлаар ангилж үзвэд 18-24 насны залуучуудын 5,6 хувь нь Н.Удвалд, 32,8 хувь нь Б.Бат-Эрдэнэд, 61,6 хувь нь Ц.Элбэгдоржийг сонгоно гэжээ. 25-29 насныхан 7,2 хувь нь Н.Удвалд, 37,4 хувь нь Б.Бат-Эрдэнэд, 55,4 хувь нь Ц.Элбэгдоржид саналаа өгнө гэсэн бол 30-39 насны иргэдийн 8,2 хувь нь Н.Удвал, 32,6 хувь нь Б.Бат-Эрдэнэ, 59,1 хувь нь Ц.Элбэгдорж гэж хариулсан байна. Харин идэр насны /40-49/ сонгогчид Н.Удвалд 10,7 хувь, Б.Бат-Эрдэнэд 32,1 хувь, Ц.Элбэгдоржид 57,2 хувь нь саналаа өгнө гэсэн байна. 50-59 настай сонгогчдын 11,1 хувь нь Н.Удвал, 42,9 хувь нь Б.Бат-Эрдэнэ, 46 хувь нь Ц.Элбэгдоржийг сонгоно гэсэн бол 60 болон түүнээс дээш настай ахмадуудын 10,9 хувь нь Н.Удвалд, 52,4 хувь нь Б.Бат-Эрдэнэд, 36,7 хувь нь Ц.Элбэгдоржийг дэмжихээ илэрхийлжээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд …