Шинэ жилийн баярыг тохиолдуулан бүр дор бүрнээ үр хүүхэддээ шинэ жилийн баярын бэлэг бэлтгэдэг. Харин өнчин өрөөсөн, ядуу зүдүү, өвчин зовлонд өртсөн хүүхэд багачууд тэр бүр бэлэг авч чаддаггүй. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө МУГЖ С.Жавхлан “Цагаан даваа”-ны хогийн цэгт амьдарч байгаа хүүхдүүдэд хандивын тоглолтын ордогоороо сүү бэлэглэсэн бол түүний гэргий Дуучин Г.Эрдэнэчимэг өөрийн төрсөн нутаг болох Архайнгай аймгийнхаа хагас, бүтэн өнчин, нэн ядуу, хөгжлийн бэрхишээлтэй 200 хүүхдүүдэд зориулан “Хангайн багачууд” сүлд модны баярыг зохион байгуулж, эдгээр хүүхдүүдэд бэлэг өгчээ.. Тэрээр өөрийн Нүүр номдоо: “Баяр дээр маань хөг нэмж дуулж бүжсэн авьяаслаг багачууддаа болон зохион байгуулж хамтарч ажиллсан багш нар, нийгмийн ажилтанууд, Хүүхдийн төлөө төв, Хөгжимт драмын театр, Архангай ТВ-ын хамт олон Шинэ үе Архангай оюутаны холбооны залуучууд хандив өргөсөн УИХ гишүүн Болор нарт талархсанаа илэрхийлье” хэмээн бичсэн байна.
Дуучин Г.Эрдэнэчимэг гэрээсээ гарч чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй 27 хүүхдүүдийн бэлгийг Өвлийн өвгөний хамтаар гэрт нь очиж хүргэж өгсөн байна. Тэрээр бүх хүүхдийн бэлгийг дан ганц Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдээр бэлтгэсэнээрээ онцлог ажээ.
Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаа С.Жавхлангийн гэр бүлд уншигчдынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг ерөөе.
Ц.Мөнх