Нойр бол эрүүл мэндэд хамгийн тустай зүйл

sleepingBeauty-femmewise-640x424Дийлэнх хүмүүс 24:00 цаг буюу шөнийн 12 цагийг өнгөрөөж унтдаг гэсэн статистикийн судалгаа байдаг. Орой унтах нь эрүүл мэндэд муугаар нөлөөлөхөөс гадна жингээ хасах гэж буй хүмүүст маш муу байдаг.

Хүн унтаж байх үед түүний биед нь гайхалтай олон үйл ажиллагаагууд явагддаг. Биеийг хөгжүүлэх гормонууд их хэмжээгээр ялгарч биеийн өөхийг хайлуулж, булчин болон зөөлөн эдийг хөгжүүлж, төлжүүлдэг. Биеийн дархлаа сайжирч цусны эргэлт, хоол боловсруулах үйл ажиллагаа нь улам сайжирна.

Өдөр хүлээн авсан богино хугацааны санах ойд буй мэдээлэл нь урт хугацааны санах ой руу шилжиж хадгалагддаг бөгөөд тархины үйл ажиллагаа сайжирч улмаар тархи залууждаг. Мөн унтаад босоход насан хүрсэн хүний хувьд дунджаар 1кг орчим жин хассагддаг.

Хүний биед хамгийн сайн нойрсох цаг нь 22:00~02:00 цагуудын хооронд байдаг. Энэ үед нойрсож буй хүний биеийн эсэргүүцэл сайжирч залууждаг. Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 6 цаг 30 минут нойрсоход л хангалттай байдаг бөгөөд хэрэв өдөр нойр хүрвээс 15 минут дуг хийхэд ядаргаа бүрэн гардаг гэнэ.

 

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …