Дотоод таргалалт эрчүүдийн эрүүл мэндэд хортой

imagesХэрэв та   “шар айрагны гүзээ”-тэй бол зүрх, судасны өвчин болон ясны асуудалтай хүмүүсийн бүлэгт багтаж байна гэсэн үг. Ийм дүгнэлтийг Харвардын Анагаах ухааны сургуулийн эрдэмтэн судлаачид хийсэн байна.  Эрчүүдийн таргалалт астма өвчин, холестерины өндөр агууламж, нойргүйдэлтэй хавсардгийг бид мэднэ. Тэгвэл үүн дээр ясны өвчлөл нэмэгдэж байна. Өнөөг хүртэл остеопороз буюу яс судлалын дийлэнх ажлууд эмэгтэйчүүдэд хамаатайгаар хийгдэж байсан юм.

Тэгвэл эрдэмтэд энэ удаа эрчүүдийн ясыг судлав. Дунджаар 34 настай илүүдэл жинтэй гучин таван эрэгтэйд судалгаа хийжээ. Голчлон тэдний хэвлий, гуяны хэсгүүдийн томографи зургийг авч шинжлэжээ.  Ингэснээр булчин болон өөх, тослогийн хэмжээг тодорхойлсон байна. Мөн арьсан доорх өөхний зузаан ясны бат бэх чанарыг хоёр дахин бууруулдаг болох нь тэр үеэр тогтоогджээ. Үүнд биеийн нийт жин болон тухайн хүний наслалт онцын нөлөөлөл үзүүлээгүй ажээ.

Эх сурвалж: olloo.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …