Нэг ийм юм болоод байна аа…

worried_child_with_mom_397-640x360За, сайн байцгаана уу? Ажил амьдралууд нь мэдээж сайн биз дээ. Надад нэг ийм юм тохиолдоод, надаас илүү ухаантай, ухамсартай, холын бодолтой та нартай хуваалцаж санал шүүмжлэлийг сонсмоор байгаа юмаа. Өөрийгөө товч танилцуулахад 28 настай, хөөрхөн биш гунхсан сайхан биш нэг тийм амьтан. Нар сар навч цэцэг шиг ганц сайхан хүүтэй одоо ой гарантай хөдөө эмээ өвөө дээрээ байдаг юм. /хотын муухай утаа угаараас болоод, хавраас ирүүлэх санаатай/ Эцэг нь жирэмсэн байхад байртай, мөнгөтэй юутай юутай ч билээ хүүхэнтэй сууна гээд хаяад явсан, хүүгээ хараа ч үгүй. Би ч харуулъя, уулзаж учиръя гэж бодож явсангүй. Танилаас нь сонсохнээ тааруухан л амьдардым шиг байгаан, яая гэхэв сонгосон амьдрал нь юм чинь.

Би ч жирэмсэн байхаасаа хүүгээ төрөн төртөл ганцаараа шүд зуугаад л тэвчиж өнгөрөөсөн, хэцүү байлгүй л яахав тэглээ гээд яалтай билээ үхэлтэй биш. Үр минь томроод, би ч ажил төрөлдөө ороод одоо бол амьдрал сайхан л байна. Илүү ч юм алга, дутуу ч юм алга. Зиа миний хувьд яахав иймэрхүү байна, нэг ийм юм болоодоо. Манай гэрийн байрны жижүүр хүүхэн /30 жоохон л гарсан болвуу/ их архи уухымаа, байнгын л халамцуу бүлэмцүү явж харагддагын 3 хүүхэдтэй том нь 12-той дунд нь 5-тай бага нь ой 6 сартай хөөрхөн хэдэн юмнууд байдгийн. Тэр хоёр багыг бол үндсэндээ том охин нь л авч явж байгаа даа хөөрхий, орц цэвэрлэнэ багуудаа арчлаад тордоод хоол ундыг нь хийнэ. Аягүй сэргэлэн хөөрхөн охин, хэцүү амьдралтай болохоор тэр байх насандаа баймгүй хэрсүү. Ээж бол ер нь байхаасаа байхгүй нь их, шөнийн бор хоногт л ирдэг байх. Бас нэг хар юмтай нийлсэн юм шиг байгаамаа сүүлийн үед.

Эртээд ажил дээр нилээн орой болтол сууж байгаад гэр лүүгээ орох гээд явж байтал дундах нь орцны үүдэнд уйлчихсан сууж байна “яасан миний дүү” гэтэл “Баагий намайг хөөгөөд байна” гэдгийн ээжтэй нь нөхцсөн нэг муухай архичныг хэлж байна л даа. Би оруулж өгчихөөд ээжид нь ер нь хэдэн үг хэлье гэж бодоод доошилтол өнөө муу том охин нь “хэрэггүй л агаа, би танд хоол хийж өгье хэрэггүй ээ Баагий агаа” гээд л уйлагнаад байна. Би ч энэ ер нь юу болж байна гэж нээх муухай юм бодогдоод шууд хаалгыг нь нээгээд ортол нөгөө муу заваан архичин чинь өмдөө шувтлаад тэлээгээ тайлаад барьчихаж зодох гэж байгаамуу хүчиндэх гэж байгаамуу. Ороод л өмхий заваан новш минь чи хүүхэд яагаад дээрэлхээд байгаан, чамайг шоронд чинь хатаана шүү энэ тэр гээд уурандаа баахан хашгирсан чинь өөдөөс их хуцаж байнаа. Чамайг орой үүдэнд чинь хүлээж байгаад хутга шаана л гэнэ, чамайг энэ муу зулбасгуудтай хамт шатаана л гэнэ. Тэр муу ч яахав. Гол нь маргааш өглөө нь ажлаасаа зориуд чөлөө авж байгаад, эх шүү юмтай нь уулзсан чинь ер ухаарч гэмшиж байгаа царай алгаа.

Хүүхдүүд чинь хүнд алуулбал яахав, үгүймаа гэхэд наад өсч яваа охиныг чинь хүчиндээд хаячихвал яахын гээд жоол сэнхрүүлэх гэсэн тоож байгаа ч юм алга. Хүн чинь бас энэ юу яриад байнаа, нээрээ ингэж байж болохгүй шүү дээ гэж бодно байгаа даа, тэгэхгүй юм орой нь дахиад л согтуу салгалж байна лээ. Тэр муу бага нь ой зургаахан сартай, битүү ханиад. Өчигдөр амралтын өдөр байсан болохоор өнөө муугий нь эмнэлэг рүү тэврээд томыг нь дагуулаад эмнэлэгт үзүүллээ аймар хатгаатай байна гээд баахан эмчилгээ бичиж өгөөд дулаан газар сайн хоол цайтай байлгахгүй бол наад хүүхэд чинь хэцүүдсэн байна гэлээ, тэгээд өчигдөржингөө эм тангий нь уулгаад адууны тосоор тослоод орой нь сайхан дулаахан унтуулсан чинь өнөө өглөө сэрэхдээ л хачин хөөрхөн болцон байсан. Эвий нялх амьтан, хөөрхөн гараараа тэврээд л “хайлтай жүү” л гэхийн, тийм хачин муухай орчинд өссөн гэхэд хачин хөөрхөн ааштай, ёстой хөөрхөн хүү. Эгчийгээ өнөөдөр хүүг харж байгаарай гэж үлдээчихээд л ажил дээрээ ирлээ, бүр царай зүс нь сэргээд баяртай гээд л үлдсэн.

Том охин нь надад тэгж байна өглөө, “аниа би энд амьдармааргүй байна. Ээж намайг дандаа зайл гэж хөөдөг. Багануурт манай эмээ байгаа /төрсөн аавынх нь ээж гэнэ/ би Жужа /дунд дүү/-г дагуулаад эмээ дээрээ очмоор байна. Манай эмээ бид хоёрт сайн, миний хүүхдүүд эмээ дээрээ ирээрэй л гээд байдын, даанч ээж явуулдаггүй юм. Та манай бага дүүг авахгүй юу, тантай хамт байвал гоё юм идээд бид хоёр шиг байхгүйшд гэнээ /хөөрхий дээ тэгж хэлэхдээ нүдэнд нь нулимс цийлэгнээд байсан/. Нөгөө эх нь хүүхдийг нь аваад явчихаад 2 хонож байхад хүний урманд сураглах ч үгүй байгаам даа.

Тэгээд би бодоод байна л даа, ер нь хүүг үрчилж авбал яахав гэж. Өглөөнөөс хойш л нүдэнд харагдаад байх юм. Би ч баян цатгалан амьтан биш л дээ, сарын 900,000 төгрөгний цалинтай дундаж л амьдралтай. Гэхдээ л хүнд хүн илүүдэхгүй шүү дээ, ямар ч байсан өсгөөд хайрлаад явж чадна л гэж бодогдоод ер болохгүй юм. Чадлаараа л өсгөнө, ямар ч байсан хүний гар харуулахгүй болгоод өгч бол дөнгөнө. Тэр ээж дээр бол хүүхэд хэцүүдэх л юм шиг санагдаад байна. Та бүхэн санал бодлоо хуваалцаач. /аа бас ер нь бол би дараа санхүүгийн хувьд бүрэн чадвартай болохоороо хүүхэд үрчилж авна гэж боддог байсан юм/

Эх сурвалж: Секс.мн

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …