ДОХ-ын халдвар тээгчийн тоо нэгээр нэмэгджээ

download Энэ сарын 5-ны өдөр ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албанд сайн дураараа хандсан иргэний сорьцонд хийсэн шинжилгээгээр ХДХВ-ын халдвартай гэсэн онош батлагдсан гэнэ. Тэрбээр 30-34 настай, эрэгтэй, одоогоор биеийн байдал нь хэвийн аж. ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын ТСА дээр тархвар судлалын ажил үргэлжлэн хийгдэж байгаа юм.

Дашрамд дуулгахад өнгөрсөн долоо хоногт ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албанд 1008 хүн хандаж үйлчлүүлсний 684 нь урьдчилан сэргийлэх сайн дурын үндсэн дээр хандсан байна. Тэдний 102 нь БЗДХ-тай байсан тул хавьтлын судалгаа, эмчилгээнд хамрагджээ. Түүнчлэн манай улсад ХДХВ-ын батлагдсан 142 дахь тохиолдол бүртгэгдсэн байна.

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …