Элэгний С вирусын эмийг 30 хоногийн дотор Монгол Улсын эмийн жагсаалтад бүртгэх үү

527-1374027064middleЗасгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагаас болно. Тус хуралдаанаар Монгол Улсын Эмийн бүртгэлийн журманд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх талаар хэлэлцэх аж. Эл асуудлаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба мэдээлэл хийлээ. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг баталснаар элэгний С вирусын эм 30 хоногийн дотор Монгол Улсын эмийн жагсаалтад бүртгэгдэх аж. Өмнө нь мөрдөгдөж байсан эмийн бүртгэлийн журмаар шинээр эм бүртгэхдээ хоёр жил хүртэл хугацаагаар судлаж байж бүртгэдэг байсан бол журмын шинэчилсэн найруулгаар Эмийн хяналтын хатуу зохицуулалттай Европын холбооны орнуудад үйлдвэрлэгдсэн эмийг шууд оруулж ирэхээр болж байна. Ингэснээр 30 хоногийн дотор Монгол Улсын эмийн бүртгэлд дээрх эмийг бүртгэгдэх юм. Уг эмийн талаар товч мэдээлэл өгөхөд АНУ-ын Gilead Sciences компани нь элэгний С вирусийг эмчлэх Sovaldi /Софосбувир/ 400мг шахмал эмийг Канад улсын Patheon Inc үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлэсэн болно. Нэмж мэдээлэхэд Монгол Улсын эмийн бүртгэлийн өмнө нь мөрдөж байсан журмаар Монгол Улсад шинээр бүртгэгдэх эмийг заавал гурван улсад бүртгэгдсэн, тухайн улсынхаа бүртгэлд бүртгэгдээд гурваас доошгүй жил хэрэглэгдсэн байх ёстой гэж тусгасан байжээ. Гэтэл 2009 онд Женевт хуралдсан эмийн зохицуулалтын байгууллагын зөвлөмжөөр эмийн хатуу зохицуулалттай Европын холбооны орнууд олон Америк, Япон, Солонгос, Канад зэрэг орнуудад үйлдвэрлэгдсэн эмийг хөгжиж байгаа орнууд шууд бүртгэнэ гэсэн журам гарсан аж. Энэхүү журмын дагуу эмийн бүртгэлийн журмандаа манай улс нэмэлт өөрчлөлт оруулснаар Европын холбооны эмийн хатуу зохицуулалттай орнуудад үйлдвэрлэгдсэн эмийг шууд бүртгэх боломж нээгдэж байгаа юм байна.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …