Өнєєдєрийн гол сэдэв нєгєє л нэг байрны асуудал. Ингэж хэлэхийн учир нь єдєр ирэх тусам ипотекийн найман хувийн хvvтэй зээл иргэдээс нvvрээ буруулан холдсоор байгаад хэргийн гол учир оршиж буй юм.
Товчхондоо байртай болох гэсэн иргэдийн мєрєєдєл улам бvр замхарч байгаа бололтой. Учир нь найман хувийн ипотекийн зээлийн ерєнхий журамд орсон заалтууд иргэдийг бухимдуулж эхлээд байна. Уг зээлд хамрагдахын тулд 30 хувийг нь урьдчилан тєлєєд vлдсэнийг нь 20 хvртэлх жилд тєлж дуусгана, Зээл хvсэгч иргэн банк, санхvvгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргvй зээлийн єргvй байх, зургаан хувийн хvvтэй орон сууцны хєнгєлєлттэй зээлд хамрагдаагvй байх зэрэг шаардлагыг Засгийн газраас гаргасан Ипотекийн зээлийн ерєнхий журамд тусгасан. Журамд “Банк ипотекийн зээлийн барьцаа болж буй орон сууцны чанар, ашиглалтын байдал, барьцаагаар vvргийн гvйцэтгэл хангуулах нєхцєлтэй холбоотой нэмэлт шаардлага тавих эрхтэй” гэсэн заалт бий. Тиймээс арилжааны банкууд найман хувийн зээл хvссэн иргэдэд зээлийнхээ шалгуурыг єєрчилснєєс болж зээлдэгчдэд тавих нєхцєлєє єєрчлєх бvрэн боломж бvрдчихээд байгаа юм. Засгийн газрын гаргасан дvрэм журам дээр нь арилжааны банкууд тоглолт хийж зээлийнхээ шалгуурыг улам єндєр болгосоор байна.
Энэ талаар ч иргэд хангалттай мэдээлж байгаа. Тухайлбал, зарим нэг нэр бvхий банкууд орон сууцны ипотекийн санхvvжилтийн журамд заасан шаардлагыг хэрэгжvvлж єнгєрсєн сараас эхэлж зээл хvсэгчдэд нэмэлт шаардлага тавьж эхэлсэн байна. Єєрєєр хэлбэл, байр авахыг хvссэн vндсэн зээлдэгч тэтгэвэрт гарахаас ємнє орон сууцны зээлээ тєлж дуусах нєхцєл багтсан гэнэ. Харин vндсэн зээлдэгчийн хамтран зээл хvсэгч нь тухайн банкны дансаар цалингаа заавал авдаг байх. Мєн бизнес эрхэлдэг бол зээлийн тєлбєр хийх орлого нь сvvлийн гурван сарын хугцаанд заавал ч vгvй тухайн банкны дансаар дамжиж гvйлгээ хийсэн байх ёстой гэсэн нєхцлийг тавиад байгаа юм байна. Энэ талаар ч Монголбанкныхан“ Найман хувийн хvvтэй зээлийн асуудал дээр банкууд єєрсдийнхєє шалгуураа єндєрсгєхийг vгvйсгэхгvй” гэж мэдэгдсэн аж. Тиймээс л зарим нэг арилжааны банкууд энэхvv зээлийн журам дээр тоглолт хийж байртай болох гэсэн иргэдийн хvсэл мєрєєдлийг мохоож зээлийнхээ шалгуурыг єндєрсгєсєн нь энэ аж.
Харин Тєрийн гэх тодотголтой “Тєрийн банк” Засгийн газраас баталсан журмын дагуу зээлийн шалгуур хангасан бvхий л хvнд зээл олгож буй аж. Тэгэхээр тус банк бусад арилжаны банкууд шиг зээлийн шалгуурт ямар нэгэн шалгуур тавилгvйгээр олгож байгаа гэсэн vг. Хэд, хэдэн арилжааны банкаар орж зээлийн шалгуур ямар байгаа тухай асуухад бидний асуултад хариулт єгєх хvн олдохгvй байсан юм. Харин иргэдийн ярьж буйгаар “Худалдаа хєгжлийн банк”, зэрэг нэр бvхий банкууд бусдаасаа арай илv єндєр шалгуур тавьсан тухай хэлж байсан. Бид энэ талаар асуухыг хvссэн ч татгалзсан хариу єгсєн юм. Ийм учраас тєр нь ард тvмнээрээ тохуурхаж эхэллээ.
Уг нь анх энэхvv ипотекийн зээлийг бvхий л хvнд зориулсан зээл гэж гаргаж ирсэн.
Иргэд ч энэ талаар найман хувийн хvvтэй зээлийн урьдчилгаа тєлбєрийг бууруулж болдоггvй юм болов уу, зээлд хамрагдах гэхээр цєєхєн жил ажиллаж хєдєлмєрлєсєн залууст хурааж хуримтлуулсан хєрєнгє мєнгє байхгvй байна шvv дээ гэж хэлж байсан. Жишээ нь хамгийн хямд vнэтэй гэгдэж байгаа “Буянт-Ухаа” хорооллоос 35 м.кв талбайтай ганц єрєє байр авъя гэж бодоход урьдчилгаа тєлбєрт 13 сая орчим тєгрєг тєлнє гэсэн vг.
Єєрєєр хэлбэл зорилтот бvлгийхэнд зориулсан, “Буянт-Ухаа”-д захиалга авах журамд тусгаснаар бол 35-аас доош насны гэр бvлийг залуу гэр бvлд тооцно гэсэн байна. 35 настай хvмvvсээр жишээ авая л даа.
Эдгээр насны залуус их дээд сургуулиа тєгсєєд 10 жил ч хvрэхгvй шахам ажил эрхэлсэн байх жишээтэй. Энэ хугацаанд тэд 13 сая тєгрєг хурааж хуримтлуулна гэдэг ёстой зангууны vлгэр. Эцэг, эх ах дvv хамаатан саднаасаа цуглуулан байж дээр мєнгийг босгох нь ойлгомжтой.
Тэгэхээр энэхvv ипотекийн зээл нь зорилтот бvлгийнхэнд зориулагдаагvй гэдэг нь харагдаж буй юм. Єєрєєр хэлбэл, хєрєнгє муутай хvмvvст энэ зээл хvртээлгvй гэсэн vг.
Хатуухан хэлэхэд Шинэчлэлийн засгийн газраас найман хувийн хvvтэй зээл гаргаж олон хvнийг баярлуулсан шигээ байртай болох гэсэн олон хvний . мєрєєдлийг нь vгvй хийчихээд байгаа учраас иргэд тєр засагтаа итгэх итгэл нь vгvй болчихоод байна. Монгол Улсын Засгийн газар ємнє нь гурван ч удаа орон сууцжуулах хєтєлбєрийг хэрэгжvvлж байсан.
Тєрєєс хэрэгжvvлсэн хєтєлбєр бvхэнд хэдхэн барилгын компаниудын захирлууд их мєнгє халааслаж бага дунд орлоготой иргэд хохирч vлдсээр хэдэн жилийн нvvрийг vзэж байна.
Эцэст нь хэлэхэд Ерєнхийлєгчийн сонгуулийн ємнєхєн хэрэгжиж эхэлсэн найман хувийн хvvтэй ипотекийн зээл тараа таниулж ард тvмнээс нvvрээ буруулж эхэллээ.
Эх сурвалж: www.ugluuniisonin.mn