Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зөвлөмж

images (1)2014 оны 12 дугаар сарын 30-наас 1 дүгээр сарын 4-ний өдрийн хооронд улсын хэмжээнд 58.926 хүн амбулаториор үйлчлүүлсний 7.196 (12.2%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.

2015 оны эхний долоо хоногт Улаанбаатар, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймгаас ирүүлсэн 83 сорьцыг шинжлэхэд 1 сорьцод томуугийн А (H3N2) хэвшлийн вирус илэрчээ. Уг вирус нь (А (H3N2)) жирийн, улирлын томуу үүсгэгч бөгөөд өндөр хоруу чанартай шувууны томуу өвчин үүсгэгддэггүй аж. Дээрх вирусыг ард иргэд нас баралт өндөртэй, шувууны томуугийн үүсгэгчтэй андуурч ойлгох, айж цочирдох явдал элбэг байдаг.

 Цаашид томуу, томуу өвчин нэмэгдэх магадлалтай тул та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Үүнд:

 1. Гэр, орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агаар оруулах

 2. Гараа тогтмол савандаж угаах

 3. Сайн унтаж, амрах

 4. Дасгал, хөдөлгөөн тогтмол хийх

 5. Амин дэмээр баялаг хоол, хүнс хэрэглэх

 6. Цэгэн массаж хийх

 7. Ханиаж, найтаах үедээ ам, хамраа сальфетка, нусны алчуураар таглах, цэр, нусаа ил хаяхгүй байх

 8. Ханиад хүрсэн үед гэрийн дэглэм сахих, мөн харьяа өрхийн эмнэлэгт хандахыг зөвлөж байна.

Шуурхай удирдлагын төв

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …