Баянхонгорын цэцэрлэгүүдийг 20 хүртэл түр хаалаа

207la7of5utdpc6ft1nj3p4bjq

Баянхонгор аймагт томуу, томуу төст өвчин дэгдэн, Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг ачааллаа дийлэхгүйд хүрчээ. 45 ортай тус тасгийн ачаалал хэтэрсний улмаас өвчтөнүүдийг Мэдрэлийн тасаг, Өдрийн эмчилгээний тасагт хүлээн авч, хэвтүүлэн эмчилж байна. Өчигдрийн байдлаар 90 гаруй хүүхэд эл гурван тасагт хуваагдан, хэвтэж байв. Ханиад томуу туссан гэсэн шалтгаанаар өдөрт 200 орчим хүүхэд амбулаториор үзлэг хийлгэж байгаа аж.  Үүний улмаас Баянхонгорын цэцэрлэгүүд өчигдрөөс хөл хорио тогтоожээ. Учир нь энэ сарын 7-20 хүртэл аймгийн төвийн бүх цэцэрлэгийг түр хугацаагаар хаах шийдвэр гаргасан байна. Харин ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн сурагчдын өвлийн амралт энэ сарын 9-нөөс эхлэх тул амралт эхэлтэл хичээллүүлэхээр шийдвэрлэв. Тэгвэл ахлах ангийн сурагчдын хичээлийг хэвийн явуулахаар боллоо.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо

“Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262 дугаар …