Өнөөдөр болох зарим үйл явдлаас

0dc4fed19ec118d7big11:00 цагт Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, Гал үндэстэн холбоотой хамтран хоригдож байгаа хүмүүсийнхээ талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11:00 цагт Монголын жүдо бөхийн холбоо, Казахстаны жүдо бөхийн холбоо хамтран ажиллахаар болжээ. Өнөөдөр Спортын төв ордны 4 давхарт хурлын зааланд  гарын үсэг зурах юм.Холбоо барих утас 99090122


11:00 цагт Зундуйн Доржид АТГ-аас бичиг иржээ. МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатартай холбоотой гэнэ.Энэ талаар  Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.


12:00 цагт 1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний удирдагчдын нэг, Монголын анхны Сангийн яамны сайд асан Г.Чагдаржавын тухай өгүүлсэн “Түшээт засаг, Хошой чин ван Гадинбалын Чагдаржав” номын нээлт Төв номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхимд болно.


12:00 цагт УИХ-ын чуулганаар 2014 оны төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан МҮЭ-ийн холбооноос 2014  онд цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлаар тайван жагсаал цуглаан зохион байгуулж, улсын гурван талт хэлэлцээрийг эхлүүлсэн хэдий ч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрэхгүй байгаад дургүйцлээ илэрхийлэн боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарын ажилтнууд жагсаал хийнэ. Утас: 99802050


12:45 цагт Үндсэн хуулийн эрхзүйч, МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаяр Монгол Улсын шинэ үндсэн хууль батлах тухай асуудлаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


15:00 цагт МЗЭ-ийн түүхт 86 жилийн ойн хүрээнд Монголын Зохиолчдын эвлэлээс зохион байгуулж буй оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2014” наадам Улсын филармонийн их танхимд болно.


15:00 цагт Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүдийн шинэ оны цуврал лекцийн эхлэл болгож академич Ш.Дэмбэрэл “Ашигтай нянг (пробиотик) хэрэглэхийн учир, холбогдол” сэдвээр Монгол-Японы төвийн их танхимд лекц уншина. Утас: 99045949, 99092150


Өөрсдийн амьдарч буй газар дээр амины орон сууц барихаар төлөвлөж буй иргэд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд хэрхэн нийцэж,уялдаж байгаа зургийг ТҮЦ машинаас авах боломжтой боллоо. Мөн амины орон сууц барихаар төлөвлөж байгаа иргэд юун дээр анхаарах шаардлагатай талаар Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар мэдээлэл өгнө. 99082520 утсаар холбогдоорой.


Сэргээн засалт Хөгжлийн үндэсний төвийн хурлын танхимд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд оёдол, мужаан, тогооч, нарийн боовчин зэрэг мэргэжил олгох сургалтыг үнэ төлбөргүй явуулдаг Сэргээн засалт Хөгжилийн үндэсний төвийн сургалт судалгааны нээлттэй хичээл болно тус хичээлд СЗХҮТөвийн захирал Нарантуяа болон албаны бусад хүмүүс оролцоно.Мөн хөгжилийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мэдлэг олгох бусаддтай адил хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлж өгсөн ахмад багш Даваасүрэнгийн хөдөлмөр алдарыг тэмдэглэнэ. харилцах утас: 99030633


17:30 цагт “Тютю” УСК Тэнгис кино театрт нээлтээ хийнэ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …