Уриалга

  chhollande6483989642015-01-09-14-18[www.urlag.mn]2015 оны нэгдүгээр сарын 7-нд Францын долоо хоног тутмын “Charlie Hebdo” (Шарли Эбдо) шог сэтгүүлийн редакцид зэвсэглэсэн террористууд халдан 12 хүнийг буудан хороож, олон арван хүнийг шархдуулсан жигшүүрт хэрэг гарсан.

   Дэлхий нийтийг цочроосон энэхүү аллагад францын нэртэй сэтгүүлч, шог зураачид өртсөнд Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд туйлын харамсч байгаа билээ.

   Халдлагын үеэр амиа алдсан 12 хүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, дэлхийн соёлт ард иргэд эмгэнэл илэрхийлсэн жагсаал цуглаан дэлхийн өнцөг булан бүрт болсоор байна.

   Монголын сэтгүүлчид ч энэхүү үйл ажиллагаанд нэгдэж, амь насаа харамсалтайгаар алдсан “Charlie Hebdo” (Шарли Эбдо) сэтгүүлийн ажилчдыг хүндэтгэн нийслэлийн төв цэг Чингисийн талбайд лаа асаан, гэрэлт ёслол үйлдэж эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь Монгол улсад ямар ч хязгаарлалтгүй гэдгийг дэлхий нийтэд түгээхээр нэгдэх гэж байна. Энэхүү гэрэлт ёслолд Францын ЭСЯ-ны элч төлөөлөгчид оролцохоос гадна МҮОНТ, МОНГОЛ HD, Bloomberg, Eagle зэрэг телевизүүд сурвалжлан, дэлхий нийтэд түгээх бөгөөд бусад хэвлэл мэдээллийн байгуулагууд сурвалжлан нийтлэх эрх нээлттэй болно.

   Ёслол нэгдүгээр сарын 9-ний баасан гаригийн орой Чингисийн талбайд, 19:00-20:00 цагийн хооронд нэг цаг үргэлжилнэ.

   Дэлхий нийтийн үйлсэд монголчуудын дуу хоолойг өргөх, сонсгох энэхүү гэрэлт ёслолд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид, сэтгүүлч мэргэжлээр сурч буй оюутан залуус та бүхнийг нэгдэхийг уриалж байна.

Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, Монголын Үндэсний Пресс Клуб

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …