Төрийн албан хаагчид тэвдэж эхэллээ

tsomhotgol514099666201501101247Төсөв хэмнэх зорилгоор Шийдлийн Засгийн Газар хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь төрийн албан хаагчдын цомхотгол юм.

Сүүлийн өдрүүдэд сайд нь солигдсон яамдууд халаа, сэлгээний ажил хийгдсээр байна.Сонгууль болох тоолонд хоморголон халалт явагддаг. Харин одоо засгийн газар солигдсонтой холбогдуулан энэ үйл явдал давтагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, монголын төрийг улам хүчгүйдүүлж, хүний эрхийг тоглоом болгож байгаа гэхэд болно.

Тиймээс засгийн газрын харьяа яам, агентлагийн албан хаагчид “Би ажилтайгаа үлдэх болов уу” гэсэн айдастай өдрүүд үргэлжилж байгаа юм. Засгийн газар яам агентлагийн бүтцийг 15 хувиар бууруулахаар шийдвэрлэсэн. Ингэснээр 2015 оны төсөвт яамдын цалин мөнгөтэй холбоотой зардлаас 3,2 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэж тооцоолжээ.

Мөн төрийн зарим байгууллагыг нэгтгэх, татан буулгах зэрэг өөрчлөлт хийснээр зардлыг 18,5 тэр бум төгрөгөөр бууруулж төрийн албан хаагчдын орон тоог 1700 орчим хүнээр бууруулъя гэж засгийн газар УИХ-д санал оруулаад байгаа. Гэтэл эдгээр өөрчлөлтөөс гадна шинээр томилогдсон сайд дарга нар нь өөрийнхөө багийн хүнийг томилохын тулд хууль бусаар үндэслэлгүйгээр ажилчдыг халж байгаа үйл хэрэг гарч байгаа гэнэ.

Энэ талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо дээр өнөөдрийн байдлаар 1500-аад гомдол очоод байгаа юм байна. Хэрэв хууль бус шийдвэр гаргаж ажилчинтайгаа зөвшилцөхгүй, хууль бусаар танил талаа харж ажилчдаа халж байгаа бол МҮЭХ-нд хандаарай хэмээн албаныхан онцоллоо. Мөн тэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч байгаа юм байна.

Мөн эрдэм шинжилгээний зарим байгууллагын төсвөөс санхүүжүүлэх зарчим хэлбэрийг нь өөрчилснөөр захиргаа, санхүү зэрэг 260 орчим орон тоог цомхтгож зардлыг нэг тэрбум 479 сая төгрөгөөр бууруулахаар тусгасан аж. Адилхан болон ойролцоо чиг үүрэгтэй гэж үзсэн 39 хүрээлэн, газар хөдлөлтийн станцуудыг нэгтгэж 19 болгон зохион байгуулж орон тоог 175-аар бууруулахаар төсвийн тодотголд тусгажээ. Гэхдээ энэ халаа сэлгээ нь эцсийн байдлаар шийдэгдээгүй байгаа юм байна.

Ойрын өдрүүдэд болж байгаа энэ үйл явдалтай холбогдуулан төрийн албан хаагчид жагсаал хийх гэж байгаа гэсэн мэдээлэл ч байгаа. Мэдээж хэрэг тэд хоморголон халалт 15 хувийн цомхотгол, цалин нэмэхгүй гэсэн шийдвэрүүдийг эсэргүүцэж дуу хоолойгоо өргөхөөр бэлдэж байгаа нь ойлгомжтой. Ямартай ч цомхотгол анхаарлаа хандуулж төрийн ажлыг салгардуулсан хоног өдрүүд хэр удаан үргэлжлэх бол гэж зовних иргэд олон байна.

 Г.Мягмарсүх

Эх сурвалж: www.new.mn

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …