Халтирч гэмтсэн иргэд хохирлоо нэхэмжилж болно

olloo_mn_1420863589_haltirgaaНийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчмын 50 метр газрын арчилгаа цэвэрлэгээг хариуцаж ажиллах үүрэг хүлээдэг.  НИТХ-ын тогтоолд иргэн, аж ахуйн нэгж гаднах 50 метр газрын арчилгаа цэвэрлэгээ болон цас мөсийг цэвэрлэх тухай тодорхой зааж өгсөн байдаг.

Энэ тогтоолын дагуу “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Дотоод хяналтын мэргэжилтнүүд Энхтайваны өргөн чөлөө дагуу үйл ажиллагаа явуулдаг 325 байгууллагад цас мөсөө цэвэрлэж, халтиргаа, гулгаагүй байлгах мэдэгдэл тараасан байна.

Гэвч үүргээ биелүүлж, гадна зам талбайгаа цэвэрлэхгүй байгаа ААН-үүд цөөнгүй байгаа юм. Хамгийн гол нь үүргээ биелүүлээгүй тус албан байгууллагуудаас болоод иргэд бэртэж, гэмтэх нь тохиолдлууд бүртгэгдсээр байна.

Тиймээс үүргээ биелүүлээгүй, хариуцсан 50 метр газрынхаа цас мөсийг цэвэрлээгүйгээс иргэд гэмтэж бэртсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс хохирлоо нэхэмжлэх, хүсэх эрхтэй гэдгийг албаныхан санууллаа.

Ами
Olloo.mn

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …