УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нар Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
БНМАУ-ын Ардын Их Хурал 1992 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай хуулийг баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэж байхаар хуульчилсан.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, “1990 оны Ардчилсан хувьсгалын дараа Үндсэн хуулиа шинээр батлах үйл явц эхэлж, Үндсэн хуулийн төслийг Монголын нийт ард түмнээр хоёр удаа, Улсын Бага Хурлаар дөрвөн удаа, БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар 75 хоног хэлэлцэн баталсан нь түүхэнд тэмдэглэгдэх амжилт билээ.
БНМАУ-ын Ардын Их Хурал 1992 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай хуулийг баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэж байхаар хуульчилсан.
Энэ дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг энэ жил улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна” гэж хэллээ.
Түүнчлэн тэрбээр Төрийн ордонтой танилцах цахим аяллыг бий болгоод байгааг хэллээ. Англи, монгол тайлбартай цахим аяллаар дамжин иргэд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны болоод бусад танхимууд, төрийн ордон дахь түүхийн дурсгалт үзмэрүүдээс гадна УИХ-ын даргын өрөө тасалгаатай ч танилцах боломжтой болсныг дуулгасан юм.
Мөн нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн эхийг баригч Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах хүндэтгэлийн ёслол болох юм байна.
olloo.mn