Хөлс гарах эрүүл мэндэд тустай

эрүүл мэндХүний биед бараг 2-3 сая хөлсний булчирхай байдаг. Байнга суугаад байдаг хүний биеэс өдөрт 2 литр шахам хөлс гардаг боловч халууны хэмжээ нэмэгдэх юм уу биеийн тамирын дасгал бэлтгэл хийхэд хөлс гарах хэмжээ нь нэмэгдээд 10 литрт хүрдэг. 1 грамм хөлс гарах бүр 0.64 килокалори халуун гардаг, хөлс гарах нь халууныг гадагшлуулдаг төдийгүй бас хортой элементийг гадагшлуулж чаддаг байна. Биеийн тамирын дасгал бэлтгэл хийхэд гарсан хөлсийг дагаад холестерин, шээсний эд зэрэг бодисийн солилцооны зүйлүүд гадагшилдаг байна, энэ нь хүний биеийн эрүүл мэндэд тун ашигтай нөлөө үзүүлдэг байна.Судалгаа шинжилгээний дүнгээс үзвэл, хүний биед 2 төрлийн хөлсний булчирхай байдаг юм байна, нэг нь, хүний бүх биед тархаж байгаа гадар шүүрлийн булчирхай болно, гадар шүүрлийн булчирхайгаас шүүрлэн гарсан хөлсөнд төдий л их үнэр байдаггүй, гэвч гадар шүүрлийн булчирхайгаас шүүрлэн гарсан хөлсөнд цусны бүрэлдэхүүн байдаг болохоор хүнсний зүйлийн үнэрийг амархан авч гардаг байна, нөгөө нь голцуу суганд тархаж байгаа ялгаруулах булчирхай болно. Ялгаруулах булчирхайгаас шүүрлэн гарсан хөлсөнд өөхлөг нэхдэс байдаг, энэ нь арьсаар дамжин бактертэй нийлээд хурц үнэр гаргадаг байна, энэ хурц үнэр нь даруй хүний хулмас болно.Сүүлийн жилүүдэд, агааржуулагч элбэг болж, зуны халуун орохтой зэрэг дийлэнх хүмүүс ажил дээрээ ч тэр,айл гэртээ ч тэр агааржуулагчаа нээгээд сэрүүхэн суух дуртай болсон байна. Ингэснээр, хөлс гарах тохиол багасч, хөлсний булчирхайн ажиллагаа ч муудаж эхэлдэг байна. Хөлсний булчирхай нь муудаж цөөрсөн хүмүүс хэрэв их халуун орчинд орох юм бол нөгөө муудаж цөөрсөн хөлсний булчирхай нь хөлс гаргах гэж хүч мэдэн ажилсаар байгаад дөнгөж үлэмж хэмжээний бохир хөлс шүүрлүүлдэг байна, энэ нь даруй хүний биед бий болсон өмхий хөлс болно.
Энэхүү өмхий хөлсийг арилгахын тулд зуны улиралд хөлсний булчирхайг сайжруулах дасгал бэлтгэл хийх шаардлагатай байна. Биеэсээ хөлс гаргахын тулд наранд биеэ зориуд шарж, биеэсээ хөлсийг гүйцэд гаргах хэрэгтэй, эсвэл 43-44өС халуун устай саванд сууж дор бие болон тохойгоо дэвтээнэ, 10-15 минут болж, цээжин бие, нуруу сайхан хөлрөөд ирхээр биеэ угааж, арчиж цэвэрлэж дууссаныхаа дараа цагаан гаатай шим тэжээлтэй шөл уувал сайн. Аагим халуун 6 сараас эхлээд энэ мэтээр үргэлжлэн хэдэн долоо хоног угаавал хөлсийг хэвийн байдалтай гарах болгож, хөлсний өмхий үнэрийг арилгаж болох юм. Ер нь хөлс гарах нь хүний биеийн халууны хэмжээг зохицуулдаг бие махбодийн чухал ажиллагаа мөн гэж мэдэж явах илүүдэхгүй юм.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …