Гүйцэтгэх захирлуудын сургалт элсэлтээ авч эхэллээ

10912761_1750207921871823_230920732_o“Эм Эл Си Трайнинг” ХХК-аас тогтмол зохион байгуулдаг Монголын компаниудын Гүйцэтгэх захирлууд, удирдах түвшний ажилтнуудад зориулсан “СЕО Коллеж” сургалт 2015 оны 1 сарын 14-нд эхэлж 15 хоногийн турш хичээллэнэ.

Олон улсын ЕМВА хөтөлбөрөөр хичээллэх “СЕО Коллеж”-ийн цогц сургалтанд Монголдоо танигдсан бизнесийн байгууллагуудын шилдэг удирдлага, Гүйцэтгэх захирлууд багшлахаас гадна УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Төрийн соёрхолт инженер Н.Нацагням, Нээлттэй мэдлэг, боловсролын сангийн Удирдах зөвлөлийн дарга Д.Энхбат, MCS Группийн Дэд ерөнхийлөгч Л.Мягмаржав нар Зочин багшаар уригдан оролцож илтгэл тавина. Сургалтанд хамрагдах компанийн Гүйцэтгэх захирал, удирдах ажилтнууд “СЕО коллеж”-ийн сургалтын агуулгын дагуу бизнес аялалд оролцож “Скайтел” ХХК, “MCS Coca Cola” ХХК, “АПУ ХК”-ийн үйл ажиллагаатай нь танилцах боломжтой.

Дашрамд дурдахад тус коллежийн төгсөгчид монголын компаниудын Гүйцэтгэх захирлуудыг эгнээндээ нэгтгэдэг “СЕО ассоциаци”-ийн гишүүнд элсч үйл ажиллагаанд нь оролцох, “СЕО коллеж”-ийн төгсөгчдөд зориулсан сургалтын дараах “СЕО update” хөтөлбөрт оролцох, бизнесийн харилцаа холбоогоо тэлэх, хоороондоо бизнесийн мэдээ, мэдээлэл хуваалцах, “СЕО Коллеж”-ийн багш нараас тусгайлан зөвлөх үйлчилгээ авах, тэдэнтэй хамтарч ажиллах зэрэг өргөн боломж нээлттэй болох юм.CEP_copy222_copy footer

Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7010-1839, 7011-1839 утсаар авна уу.

Эх сурвалж: http://mlctraining.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүдээ УИХ-ын даргад өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн …