Унтаж байх үед хүний биед ямар өөрчлөлт гардаг вэ?

images5Дархлааны систем : Бид нарын дархлааны систем өдөр вируст халдварлаж, бактери болон залгаар дайралт хийж, шөнө шинэчлэгдэж, шинэ эсрэг биет болон дархлааны эс нөхвөрлөгдөж, нөөцөлж үйлдвэрлэдэг. Нойр сайн болох тусам өвчин эсэргүүцэх чадвар улам сайн байдаг. Нойр хулжих эсхүүл шөнө дараалан сайн унтаж чадахгүй бол хүний биеийн дархлааны чадварыг бууруулдаг. 5 хоног дараалан 7-8 цагаас бага унтсан хүний ханиад хүрэх тохиолдол нойр сайн хүнээс 3 дахин илүү байдаг.
Арьс : Бидний арьс өдрөөр гадны түрэмгийлэлийг эсэргүүцэхээр ядарч, шөнө ургаж төлжин, нөхөн сэргэгддэг. Энэхүү онцгой үүрэг нь гормоны “ Хяналтын “ ач тус, эсийн задрах хурдыг өдрийнхөөс 8-10 дахин түргэсгэж, арьсны цусны эргэлтийг сайжруулж, шөнийн тосонд агуулагдах өндөр үр дүнтэй тэжээлт бодисыг гүйцэд шингэхэд тусалдаг. Хүмүүсийг гайхуулам гоё сайхан арьстай болохыг хүсдэг бол та арьсаа хамгаалах энэхүү хамгийн сайн боломжийг амжуулж ашиглаарай.
Хөлийн хэсэг : Унтаж байхад үргэлж үүсдэг хөлийн хэсгийн цочролт нь хэрэг дээрээ болзолт ойлт бөгөөд энэ нь хүний биед харшлах нөлөөгүй байдаг. Ийм цочролт үүсдэг шалтгаан гэвэл унтаж байхад их тархины бор давхаргын олонхи мэдрэл амарч, цөөн идэвхтэй мэдрэл үл мэдэгдэм хөдөлгөөн хийх тушаал өгч хөлийн булчинг цочроодог байна. Бид булчин шөрмөсөө сул байлгаж орон дээрээ тайван хэвтэх үед мөн булчингийн цочролт үүсдэг. Үүнээс гадна хүний биед магни, ус дутагдах үед мөн булчингийн цочролт үүсдэг.
Багалзуур : Шөнө булчин шөрмөсөө султгаснаас ямар ч шалтгаангүй нармай чичирхийлж, хурхирч хамт унтдаг хань ижил чинь уурлаж байсан ч яахын аргагүй байдаг. 5 эмэгтэйн нэг нь унтахдаа өөрийн эрхгүй хурхирдаг бөгөөд зарим нь бүр аянгын нижигнээн мэт хурхирдгийг анагаах ухааны судалгаа харуулжээ. Хурирах нь хэрэг дээрээ аюулгүй, гэхдээ хэрэв таны хань ижил унтаж байхдаа амьсгаа нь 10 секунд тасалдаж, энэ мэт 7 цагт 30-с дээш удаа тасалдсан байвал түргэн эмчлүүлэх хэрэгтэй, яагаад гэвэл энэ нь “ унтаж байхдаа амьсгаа түр тасалдах өвчний ерөнхий шинж тэмдэг”. Өвчний байдал хүнд тохиолдолд цусны даралт өндөр болж, зүрхний хэмнэл алдагддаг.
Тархи : Унтаж байх үед хүний ухамсар “ хаалттай “ байдалд байдаг ч их тархи мөн л өдрийн хэрэг явдлыг шийдвэрлэх байдалд байдаг. Их тархи хэдийгээр “ шугамаасаа салж “ бүхий л ухамсарыг хүлээж авдаггүй ч тархины хүнхэр нь мэдээг их тархины бор давхарга хэмээх энэ ой санамжийг урт хугацаагаар хадгалдаг газарт хүргэдэг. Унтаж байхад их тархи өдрийн өнгөрүүлсэн хэрэг явдлыг өдрийхөөс 6-7 дахин хурдаар давтдаг гэдгийг судалгаа харуулжээ. Мэргэжилтнүүд их тархины энэхүү ажиллагааг хоёр зорилготой нэг нь ой санамжийг бэхжүүлэх, нөгөө нь ой санамжийг баллаж шинэ мэдээлэл олоход дөхөм болгох явдал гэж үзэж байна.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …