Өнөөдөр болох үйл явдлууд

download09:00 цагт Дэлхийн Банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн нэгжийн нийт оролцогч талуудын хэлэлцүүлэг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Төв номын сангийн 6 давхрын 604 тоот хурлын танхимд болно. Утас: 70112689

11:00 цагт Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд УИХ-аас Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Төрийн ордонд болно.

11:40 цагт Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойг тохиолдуулан Их Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болно.

11:30 цагт ХӨСҮТөвд Эбола вирусын халдварын үед хэрэглэх хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл, халдваргүйжүүлэх бодисыг улсын хэмжээнд хуваарилах ажлын хэвлэлийн бага хурал болно.

11:30 цагт  Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч, Актив зууч, Монголиан Пропертис компаниудын консорциум хамтран Монголбанкны захиалгаар 2014 оны 12-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг өнөөдөр  Монголбанкны төв байранд зарлана. Лавлах утас: 310081 Монголбанкны ОНХХ

12:45 цагт “Зууны мэдээ” Үндэсний мэдээллийн төвд “Чингисийн эзэнт” Монгол нийгэмлэгээс Үндсэн хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

14:00 цагт Ус судлалын секторын технологич инженер Х.Пүрэвдагва Антарктидын Ливингстоны арал дээр Болгарын олон улсын Антарктид судлалын 23 дугаар экспедицийн хамт олонтой хийсэн судалгааны үр дүнгийн талаар БОНХАЖЯ-ны “ХААН” танхимд мэдээлэл хийнэ.

Ugluu-logo20

 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …