Тээврийн салбарт байгуулсан хэлэлцээрүүдийг баталлаа

e2a5d8f022f325ebbig2014 оны 8 дугаар сард БНХАУ-ын  даргын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Тээврийн салбарт байгуулсан  “Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” –үүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, баталлаа.

Монгол Улсын уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн хурдацтай өсөлт, эдийн засгийн шинэ нөхцөл байдлын улмаас Монгол Улсын бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд экспортлох боломжийг баталгаажуулах зорилгоор далайд гарах гарцын тоог нэмэгдүүлэх, Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин далайн боомтуудад хүрэх хөнгөлөлттэй нөхцөлийг бүрдүүлэх шаардлага тулгарсан. Эдгээр хэлэлцээрээр Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжуулан тээвэрлэх чиглэл, тоо хэмжээ, тарифын хөнгөлөлт, татвар хураамжийн нөхцөл, тэдгээрийн үйлчлэх хугацаа зэргийг манай улсад ашигтай байхаар тохиролцсон бөгөөд Монгол Улсын ашиглах нэр заасан далайн боомтын тоог нэмэгдүүлж, Хойд Хятадын бүс нутаг болон Зүүн Хойд Хятадын бүс нутгийн гадаад худалдаанд нээлттэй Дандонг, Далиен, Жиньжоу, Ингкоу, Цинь Хуангдао, Хуанг Хуа, Тяньжин гэсэн 7 боомтыг ашиглахаар тусгасан нь манай улсын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, тээврийг хөнгөвчлөх ач холбогдолтой.

Хоёр улсын харилцаанд гарсан энэхүү дэвшил нь Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, тээврийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, хөгжлийн шинэ хуудас нээх юм.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …