Усны гуталгүй хүн хотын төвөөр явах эрхгүй

1002971_386788681430032_83851255_n Зуны улирлын томоохон асуудал нь ус зайлуулах хоо­лой. Ус зайлуулах хоолой нь Улаанбаатар хотод хан­галттай байдаггүй учир 20 хормын аадар бороонд хотын ихэнх газрууд үерт авт­даг байдал мөн ч удаан үргэлжилж байна даа.

Бороо орсоны дараа мөнхийн усанд авддаг газар бол Чингэлтэй дүүр­гийн нэгдүгээр хороо, Мэр­гэжилтний 100 дугаар байрны арын гудамж. Энэ байрны нэгдүгээр давхарт үйлчилгээний  байгуул­лагууд байралдаг. Уг гудам­жинд явган хүний зам гэхээр юм байхгүй. На­рийн замаар автомашин явган зор­чигчид зэрэгцэн явдаг.  Бороо  орохоор   байдал бүр хэцүүддэг.

Учир нь энэхүү замын хоёр талыг авто машины зогсоолоор ашиг¬ладаг. Бороо орсоны дараа явган хүмүүс аж ахуйн нэгжийн үүдний дов­жоо­гоор дамжин явж байгаа харагдсан.

Усанд автсан энэ хэсэгт ажиллаж амьдардаг  иргэдийн ярьж  байгаагаар бороо орох тоолонд усанд авдаг. Зарим тохиолдолд ажил руугаа орж чадахаа болдог. Бүр болохгүй бол Үндэсний  түүхийн   музей­гээр Тагнуулын Ерөнхий газрын урд замаар тойрдог талаар ч ярьж байв.

Бидний дараагийн очсон газар бол МУБИС-ийн төв байрны урд талын зам. Энэ газар байнгын хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Усанд автсан замын хойд хэсгээр нь хүмүүс нэг нэгээрээ цуван гарч байгаа уртаас урт дараа­лал үүссэн байлаа.

Нэг урсгалтай авто машины туслах зам, явган хүний замтай ч яг МУБИС-ийн үүд хэсэг ийнхүү усанд авдаг аж. Яг энэ газраас зүүн тийшээ жаахан яваад Багшийн хөгжлийн ордны урд талд яг иймэрхүү байдлаар усанд автчихсан байв. Ийнхүү 10 минут ширүүхэн орсон борооны дараа нийслэлийн төв гудамжуудаар явахад нэг иймэрхүү л дүр зураг угтаж байлаа.

Ер нь бороо орсоны дараа усны  гуталтай  хүн л зорьсон газартаа саадгүй хүрэх янзтай. Усны гуталгүй хүнд явах зам хорвор байгаа нь бодит байдлаас харагдаж байна.

Улаанбаатар хотод бай­гаа борооны ус зайлуулах 63.5 км шугам сүлжээг 50-60 жилийн өмнө ЗХУ-ын авто замын мэргэжилтнүүд барьж өгчээ. Түүнээс хойш шинээр зам тавих тоолонд ус зайлуулах хоолой заавал байх  ёстой гэдэг шаардлагыг албанынхан  нь  тавьдаг  ч  том толгойтой замын ком­паниуд нь ихэнхдээ ус зайлуулах хоолойгүй хий­дэг.

Зарим нэг хоолой нь стандартын шаардлага хан­гаагүйгээс үерийн ус ормогц л халин мэлтэлзсээр байгаад тог нь ховхорч хог шороо дүүрч улмаар ус зайлуулах утга алддаг нь нууц биш.

Нийслэлийн ундны цэвэр усны нөөц дууслаа гэд­гийг мэргэжилтнүүд удаа дараа анхааруулсаар байтал хөрсний усыг хайр гамгүй ашигладаг. Гэтэл байгалийн усаа  ашиглах  бодлого дут­маг байна. Борооны ус зай­луулах шугам шуудуугаар гарч байгаа ус инженерийн далд шугам сүлжээгээр урс­саар уулын жалга, суваг, шуудуунд хаягддаг гэнэ.

Тухайлбал, Сүхбаатарын талбайн баруун талын шугам гэхэд Дунд голын хажууханд, XIII хороолол орчмынх Сэлбэ, Туул голын ойролцоо жалганд асгардаг байна.

Энэ мэтээр хол замыг туулж хаягддаг учир хувь хүн, албан байгууллагууд замын ус зайлуулах хоолойг хамгаалах нь иргэн бүрийн үүрэг юм. Олон жил яригдаж буй  нийслэлийн  ус зайлуулах хоолойны асуудлыг хо¬тын шинэ удирд­лагууд анхаа­ралдаа вач асуудлыг нэг тийш нь болгомоор байна.

эх сурвалж: өглөөний сонин

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …