Баруун-Урт сумын иргэдээс ирүүлсэн удаа дараагийн гомдол, хүсэлтийн дагуу “Дөрвөлж” ОНӨҮГазрын цэвэрлэх байгууламж болон 4, 9-р ус түгээх цэгүүдээс дээж авч, газрын нэгдсэн лабораторид шинжлүүлэхэд ундны усны үлдэгдэл хлорын хэмжээ байвал зохих зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 0.1 хувиар их байгаа нь “Ундны ус, эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” MNS 0900 : 2005 стандартыг зөрчсөн байна.
Иймд дээрх зөрчлийг арилгуулж, ундны усны аюулгүй байдлыг хангуулах үүднээс улсын байцаагчийн 17-03-015/01 тоот албан шаардлага үйлдэж, “Дөрвөлж” ОНӨҮГ-ын захирал Ц.Алтансүх-д хүргүүллээ. Уг албан шаардлагын хариуг 2015 оны 01 сарын 14-ний дотор албан ёсоор ирүүлэх бөгөөд дахин шинжилгээ авч, стандартын шаардлагыг хангуулах арга хэмжээ авч ажиллах болно.