Сүүлийн үед нохой сонирхогчдын цуглаан ихээр болох болсон. Энэ удаад 2015 оны 1 сарын 17-ны өдөр Яармагийн морин тойруулгын газар Монгол банхар сонирхогчдын цуглаан боллоо. Тус цуглааны үеээр хамгийн өндөр банхар, хамгийн үс сайтай банхарыг шалгаруулсан юм. Цуглаанд нийт 100 гаруй монгол ноход ирж, эзэд нь нохойгоо хэрхэн арчлах, өсгөх талаар заавар зөвлөгөө авч, мөн бусад нохойнуудтай өөрсдийн нохойгоо харьцуулж, мэдлэг мэдээллээ нэмсэн үйл ажиллагаа болж өнгөрлөө. Мөн эртний Монгол анч нохой “Борз” хэмээх ноход тус цуглааны үеээр ирсэн юм.
Ч.Мандахнар