Монгол улсын шилдэг сэтгүүлээр БАРИЛГА.МН тодорчээ

-17012015-1421469857-1969478022-best

“Монголын хэвлэл мэдээллийн бизнес эрхлэгчдийн холбоо”, Chinggis.mn сайт хамтран гурав дахь жилдээ “Best of Mongolia 2014” оны шилдгүүдийг тодруулах олон нийтийн санал асуулгыг орон даяар амжилттай зохион байгууллаа.

Шилдгүүдийг 2014 оны 12 дугаар сарын 1-нээс 31-нийг хүртэл www.chinggis.mn мэдээллийн сайтаар явуулж 68 номинацид 1300 байгууллага өрсөлдөж, давхардсан тоогоор нэг сая орчим хэрэглэгч 500 мянга гаруй саналыг өгсөн байна.

“Best of Mongolia 2014” олон нийтийн санал асуулгаар Монгол улсын оны шилдэг сэтгүүлээр Барилга.МН сэтгүүл тодорчээ. Барилгын салбарын, мэргэжлийн, дагнасан, анхдагч болсон тус сэтгүүл тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өдгөө салбарын номер нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж чадсаныг санал асуулга ийнхүү нотолжээ.

“Барилга.МН сэтгүүл гурван талын ач холбогдолтой. Барилгын салбарын бүх төрлийн мэдээ мэдээллийг цогцоор нь агуулдаг учир бодлого боловсруулагчдад ач холбогдолтой. Хоёрдугаарт, салбарын бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж чаддаг. Мөн шинэ барилга, орон сууцны талаарх мэдээлэл иж бүрэн багтсан байдаг учир хэрэглэгч, олон нийтэд гэсэн гурван талын ач холбогдолтой” хэмээн барилгын салбарынхан дүгнэжээ..

Мэдээллийн эрин зуунд сэтгүүлтэйгээ зэрэгцэн ажилладаг www.barilga.mn вэбсайт нь ч хэрэглэгчдэд барилга, бүтээн байгуулалтын салбарын өдөр тутмын мэдээ мэдээллийг цаг алдалгүй, түргэн шуурхай, цогцоор нь хүргэж, уншигчид, байнгын харилцагчдынхаа маркетингийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг байна.

Техник технологийн хөгжилтэй зэрэгцэн Барилга.МН аппликейшн ч ухаалаг гар утсанд суурилагдан нийт уншигчдад хүрдэг ажээ.

Ийнхүү олны таашаалд нийцсэн шилдгүүдэд батламж гардуулах хүндэтгэлийн ёслолын ажиллагаа өчигдөр “Чингис Зочид Буудал”-ын “Өргөө” ресторанд болж өндөрлөлөө.

“Цаашид барилгын салбарынхныхаа хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулан энэ талбарын гол холбогч гүүр нь байж “Баялаг бүтээгчдээ дэмжье” уриан дор Барилга.МН сэтгүүл уншигч, харилцагч, олон нийтдээ зориулан орон сууц, барилгын материалын үнэ ханшийн талаарх үнэн бодит мэдээллийг илүү өргөн хүрээнд нарийвчлалтайгаар хүргэсээр байхын сацуу барилгын салбарын шинэлэг, хурдацтай, хөгжлийн мэдээллийг агуулсан телевизийн брэнд нэвтрүүлгийг ч хүргэнэ” хэмээн Барилга.МН сэтгүүлийн Эрхлэгч Ч.Баатарсүрэн бидэнд ярьсан юм.

Дашрамд дурдахад “Бест оф Монголиа” онлайн шалгаруулалт нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын оны шилдгүүдийг олон нийтийн санал асуулгаар буюу шударгаар тодруулан нийгэмд алдаршуулах зорилготой ажээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …