Хөдөлмөрийн гэрээг ямар шалтгаанаар цуцалдаг вэ?

275277b0ddc8c305originalДараах үндэслэлүүдийн аль нэг нь байгаа тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. Үүнд:

    -Хөдөлмөрийн хуулинд аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;

   – Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон;

– Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн;

–   Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;

– Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;

–  Сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон;

–  Контрактад заасан үндэслэл буй болсон тохиолдлууд байна.

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …