Монголчууд бидний Үндэсний том баярын нэг Цагаан сар болоход нэг сарын хугацаа үлдлээ. Энэ жилийн цагаан сарын баярын хувьд улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэсэнтэй холбоотойгоор иргэд хүссэн хүсээгүй хэмнэлт гаргах нь тодорхой байна. Гэхдээ хэмнэлтийг юун дээр хийх вэ гэдгээ тооцох нь зүйтэй.
Цагаан сарын үеэр Монголд ирсэн гадны жуулчид биднийг хараад их гайхдаг гэнэ билээ. Монголчууд баахан хоол хүнс бэлтгээд түүнийгээ 3-5 хоногт л бүгдийг идчих юм гэж тэд гайхдаг гэсэн. Энэ үг заримдаа “үнэний ортой” санагддаг.
Монголчууд бидний хувьд Үндэсний баяраа ёслол төгөлдөр, сайн сайхан тэмдэглэн өнгөрүүлэхийн тулд сэтгэл зүтгэл гарган хичээх нь зүйн хэрэг ч иргэдийн бэл бэнчингээс “ахадсан” ачаалал бас байна. Харин бэл бэнчинтэй, баян тарган хүмүүсийн хувьд цагаан сарын баяр нь өөрсдийн бэл бэнчингээ бусдад гайхуулах нэг ёсны “уралдаан” болсон гэлтэй.
Гэтэл дундаж амьдралтай иргэдийн хувьд цагаан сарын баяр нь хүнд “ачаалал” болдог. Үүнээс хамгийн их хөрөнгө санхүү зарцуулах шаардлагатай болдог нь дээл хувцас, ууц, хэвийн боов, бууз, золголтын мөнгө, гарын бэлэг юм. Нэрэлхүү зантай бидний хувьд “хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрийг хэрхэн угтана тэр жилдээ тийм л байна” гэсэн итгэл үнэмшлээр асуудалд хандан байдагаа “бардаг”.
Ахмад настнууд баярын ууц шүүсээ бэлтгэхийн тулд 2-3 сарынхаа тэтгэврийн зээлийг урьдчилж авдаг гэсэн мэдээлэл байдаг бол залуусын хувьд золголтын мөнгө, гарын бэлэгт нэлээд “шатдаг”. Цагаан сарын ууцны үнэ 150-300 мянга, хэвийн боов 15 ширхэг нь 40-60 мянга, цагаан архи 20 мянга, ааруул тэргүүтэй цагаан идээ 50 мянга, золголтын мөнгө /ахмад настны тооноос хамаараад/ 100-500 мянга, гарын бэлэг 100-300 мянга орчим төгрөгт багтахаар байна.
Ингээд бодохоор энгийн нэг өрх цагаан сарын баяраар багадаа л сая гаруй төгрөг өлхөн зарцуулах хэрэгтэй болж байна. Тэгвэл энэ жилээс дээр дооргүй хэмнэлт гаргая гэж байгаатай холбогдуулан “Үндэсний хэмнэлтийн санал”-ыг та бүхэнд хүргэе.
Үргэлжлүүлэн энд дарж уншина уу…