Согтууруулах ундааны хяналтынтухай хуулийн төслийг өргөн барилаа

olloo_mn_1421724004_enhbold-chinzorig1Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр  Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Архигүй Монголын төлөө хамтдаа” санаачилгыг дэвшүүлж, бүх нийтээрээ тэмцэх шаардлагатай хэмээн уриалга гаргасан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2013 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.2.3-т “Монгол хүний удмын сан, түүнд муугаар нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн талаар судалгаа явуулж, шаардлагатай бодлого, үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх тухай” хэмээн тусгасан байдаг.

Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 15.8.1-т “уг хуульд олон нэмэлт, өөрчлөлт оруулах буюу үүний улмаас хуулийн үзэл баримтлал өөрчлөгдөх, бүтэц, уялдаа алдагдахад хүрэх, эсхүл тухайн хуулийн нийт заалтын тавиас дээш хувьд нэмэлт өөрчлөлт орохоор бол хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулна” гэж заасны дагуу Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулж байгаа юм.

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …