Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зөвлөмж

p19c2ljvba1psg14r9tba1b52fnt1Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 7 хоногт амбулаторийн 75563 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчлөлөөр 6889 тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн  7 хоногтой харьцуулахад дунджаас 0.1 хувиар нэмэгдсэн байна. Дүүргүүдийн хувьд томуу, томуу төст өвчин Багахангай дүүрэгт 20.4 хувь, Баянгол дүүрэгт 4.5 хувь, Налайх дүүрэгт 1.1 хувь, Баянзүрх дүүрэгт 1 хувь, Багануур дүүрэгт 0.5 хувь,  Сонгинохайрхан, Хан-Уул  дүүргүүдэд 0.2 хувиар  тус тус өссөн үзүүлэлттэй байгаа тул томуугийн вирүсийн шалтгаантай амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай байна.
Иймээс томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд,
  • Дулаан хувцас өмсөх
  • Сайтар унтаж амрах
  • Ханиах найтаах үедээ ам, хамраа дарах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх
  • Гараа тогтмол угаах
  • Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлний уланд тосон иллэг хийх
  • Биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэх амин дэмээр баялаг хоол хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уух
  • Хамрын хөндийг өдөрт 2-оос доошгүй удаа цэвэрлэх, угаах
  • Хоолойгоо марганц, фурациллин, содын уусмалаар зайлах
  • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх
Хэрвээ Таньд халуурах, ханиалгах, толгой өвдөх, үе мөч булчингаар өвдөх, хоолой хөндүүрлэх, нус гоожиж хамар битүүрэх, цөөн тохиолдолд бөөлжих суулгах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаж эмчийн зааврыг дагахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.
Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …