Өнөөдөр болох зарим үйл явдлаас

today09:00 цагт “Саусгоби сэндс” компанийн захирал Жастин Кабла нарын гурван хүнд холбогдох шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд болно. Утас: 96664674


10:00 цагт ШӨХТГ-ын хэвлэлийн танхимд дарга Т.Аюурсайхан сэтгүүлчидтэй танилцах уулзалт зохион байгуулах бөгөөд цаашид хийх ажлын талаараа ярилцана. Утас: 95521020


10:40 цагт Дакар ралли 2015 д оролцсон монгол тамирчид маань энэ сарын 24-ний өглөө  Чингис хаан олон улсын нисэх буудал дээр бууна.


12:00 цагт “Blue Moon” арт галлерейд Ө.Баттайвангийн “Project 12” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.


12:45 цагт Монголын сагсан бөмбөгийн холбооноос “Үндэсний супер лигийн бүх оддын 2015” тоглолт болох гэж буйтай холбогдуулан “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Хуралд зохион байгуулагчид, ивээн тэтгэгчдээс гадна легионер тоглогчид оролцоно.. Утас: 88023710, 99991273


Баянгол дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс “Аз жаргалтай гэр бүл-3” төсөлд хамрагдсан Баянгол дүүргийн иргэн Ц.Батсайхан, түүний охин Б.Дөлгөөнийг эмчилгээ, сувилгаанд хамруулж, гэрийг нь иж бүрэн тавилгатай болгон хүлээлгэн өгөх гэж байна. 

/Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Өргөөгийн баруун талын гэр хороолол руу өгсөх замд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд угтан зам заах болно./ Утас: 94949238, 89161686

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багш, …