4 настай хүүхэд махны машинд гараа хавчуулжээ

1-22-10_700x700Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ГССҮТ-ийн хүлээн авах дээр махны цахилгаан машинд бага насны хүүхэд гараа хавчуулсан ирсэн. Мөчийн хагалгаанд оруулахаар бэлдэж байна, махны цахилгаан машиныг салгаж өгнө үү гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход тус төвийн хүлээн авах дээр Төв аймгийн Эрдэнэ сумын харъяат 4 настай, эрэгтэй хүүхдийн баруун гар сарвуу хэсгээрээ махны цахилгаан машинд хавчуулагдсан байсныг салгаж хагалгаанд оруулахаар мэс заслын эмчид хүлээлгэж өгсөн.

Мөн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Ард-Аюушийн 17 дугаар гудамжинд айлын хашаанд гэр дээр автомашин унаж хүмүүс гэрээсээ гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход “Mazda bongo” загварын бага оврын ачааны автомашинтай жалга руу онхолдож иргэн В-ийн 5 ханатай гэрийг мөргөсний улмаас гэрийн хаалга цөмөрсөн, гэр хагас нурсан, гэр дотор 1 бага насны хүүхэд, насанд хүрсэн 2 иргэн гарч чадахгүй байсныг аюулгүй болгон гаргаж хэргийн газрыг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн.

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн хоногт ирсэн ахуйн осол гэмтлийн дуудлагад 3 бага насны хүүхэд өртсөн байна. Иймд эцэг эхчүүдийг хүүхдээ хяналтгүй гэрт нь үлдээхгүй байх, зам тээврийн, ахуйн хүрээний осол гэмтлээс анхаарал сэрэмжтэй байж, амьдарч буй гэр, орон сууцныхаа галын аюулгүй байдлаа хангахыг  онцгойлон анхааруулж байна.

Uls.MN

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …