Хакухо Сумогийн шүүгч нарыг шүүмжилж, “Хүүхэд ч харчихаар юмыг хараагүй” гэжээ

zamzam

Мэргэжлийн сумогийн албан ёсны башё болгоны маргааш Сумогийн холбооны Ёкозүна цолтнуудын асуудал эрхэлсэн хороо хуралддаг уламжлалтай.  Тэгвэл Хацу башёгийн маргааш болсон тус хорооны хурал дээр ёкозүна Хакухо М.Даваажаргалд анхааруулга өгөх бүр шийтгэх тухай яригдсан гэнэ.

Хэргийн учир нь ёкозүна Хакухо Хацу башёгийн маргааш өглөө нь хэвлэлийн бага хурлын үеэр 13 дахь өдрийн барилдаанд озэки Кисэносато-г илт давчихаад байхад нь шүүгч нар дахин барилдуулсанд дургүйцэж буйгаа шулуухан илэрхийлсэн юм байна.

hakuhohuu02

Хакухо-Кисэносатогийн эхний барилдаан

hakuhohuu01

Монои болж, шүүгч нар хэлэлцээд дахьж барлдуулахаар болсон

hakuhohuu03

Дахин барилдуулахад Хакухо өрсөлдөгчөө илүүрхэн давж, түрүүлсэн

“Хүүхэд ч хараад хэн давсаныг нь төвөггүй хэлчихэж чадахаар барилдаан болсон. Үүнээс би сэтгэлдээ сэвтэй үлдэж байна. Арьсны өнгө ямар нэгэн хамаагүй шүү дээ. Магэтэй хүн бүр дохё дээр гараад япон зүрхээр л барилддаг” гэж ёкозүна Хакухо М.Даваажаргал хэлсэн ажээ.

Тус барилдаанд Хакухо өрсөлдөгчөө түрж хөөхөд Кисэносато зайлж бусган тэд ойролцоо газардсан юм. Шүүгч нар монои зарлаж, дахин хэлэлцсэний эцэст торинаоши буюу дахин барилдуулахаар болсон. Дахин барилдаанд Хакухо өрсөлдөгчөө илт илүүрхэн давж, Японы Эзэн хааны цомыг 33 дахиа хүртэн, сумогийн хамгийн оргил амжилтыг эвдсэн билээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу…

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …