Г.Ганзориг: Монгол Улс, БНХАУ-ын хил орчмын прокуроруудын уулзалт болно

Beijing_Meeting_2015Улсын Ерөнхий Прокурорын Газрын Гадаад харилцаа хамтын ажиллагаа, Эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг 2015 оны нэгдүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Бээжин хотноо Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дээд прокурорын газар ажлын уулзалт хийгээд ирлээ.

Энэ уулзалтын талаар Хэлтсийн дарга Г.Ганзоригоос тодрууллаа.

Та БНХАУ-д ажлын уулзалт хийгээд ирлээ. Энэ уулзалтаар ямар хүмүүстэй уулзсан бэ?

Бүгд Найрамдах Хятад Ард улсын Дээд прокурорын газрын Гадаад харилцааны газрын ерөнхий захирал Гуо Шин Ван, Гадаад харилцааны газрын Олон Улсын харилцааны хэлтсийн дарга хатагтай Зи Шан нартай ажлын уулзалт хийлээ.

Уулзалтын явцад ямар ажлын хүрээнд санал солилцсон бэ?

Энэ уулзалтын явцад Монгол Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжав, БНХАУ-ын Ерөнхий Прокурор Цао Жи Мин нарын 2014 оны 11-р сард Узбек улсын нийслэл Ташкент хотноо хийсэн уулзалтын үеэр хэлэлцэн тохирсон асуудлуудыг хэрэгжүүлэх мөн 2011 онд хоёр орны Прокурорын газрын хооронд байгуулсан хамтын ажиллагааны талаарх Санамж бичгийг хэрэгжүүлэх тодорхой асуудлуудын талаар санал солилцон,  хэлэлцэн тохиролцлоо.

Хоёр орны Прокурорын байгууллагын хамтын ажиллагааны талаарх ямар асуудлаар яриа хэлэлцэлцээ хийсэн бэ?

Уулзалтын явцад ерөнхийдөө гурван асуудал хөндөж ярилцлаа.

Нэгдүгээрт, Монгол улс, БНХАУ-ын Хил орчмын прокуроруудын ажлын уулзалтыг 2015 оны хоёрдугаар хагаст Хятад улсад хийхээр хэлэлцэн тохиролцлоо.

Хоёрдугаарт, Монголын Прокурорын Сургалт Судалгааны төв, Хятадын Прокурорын коллежид 2 улсын прокуроруудад зориулсан сургалтыг ээлжлэн хийхээр ярилцлаа.  Энэ дагуу 2015 оны хоёрдугаар хагаст Монгол Улсаас 15 прокурорыг Хятад улсад сургалтанд оролцуулах, Хятад улсын мөн тооны прокурорыг манай Сургалт Судалгааны төвд сургалтанд оролцуулах юм.

Гуравдугаарт, 1989 оны “Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан хүсгэх тухай гэрээ”-нд дурьдсаны дагуу харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх ажиллаагааг эрчимжүүлэх, түргэн шуурхай болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ярилцан тохиролцлоо.

Энэ уулзалтыг зохион байгуулахад чухал тус дэмжлэг үзүүлсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хятад Улсын Дээд прокурорын газар, Гадаад харилцааны газрын хамт олонд гүнээ талархаж байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …