Өнөөдөр Ардчилсан хүчний холбооны их хурал болно

ed8b62c92125d3a4original696397183201501271712Ардчилсан хүчний холбоо их хурлаа өнөөдөр  13:00 цагаас  Драмын театрт хуралдана.   “Монголоо шинэчилье” уриатай үүсгэн байгуулагдсан тус холбооны таван жилийн ойн баярт зориулан их хурал ийнхүү хуралдах  ажээ. Их хуралд аймаг, нийслэл, орон нутгийн гишүүдээс бүрдсэн 700 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ажилладаг бол дэд ерөнхийлөгчдөөр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Одонтуяа, Д.Арвин, Ж.Батзандан, Д.Батцогт, гүйцэтгэх захирлаар Т.Энхсайхан нар ажилладаг. Их хурлаар таван жилийн ойн баяр тохиож буйтай холбогдуулан зочид төлөөлөгчид, гишүүд дэмжигчидтэйгээ хамт өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлаа тайлагнаж, ирээдүйд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөх юм байна. 

УИХ-ын дарга, тус холбооны хүндэт ерөнхийлөгч З.Энхболд их хурлыг нээж үг хэлэх бол АХХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэ их хуралд илтгэл тавьж хэлэлцүүлэх ажээ. Их хурлын үеэр таван жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.

А.Тамир

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …