Э.Хатанболд: Төрөх өрөө рүү нь хэд хэдэн удаа орох гэж оролдоод эмчид нь загнуулсан

a78d50693a1a02ccbigМонголчууд гурван саяулаа болсон нь энэ оны эхэнд тохиож буй онцлох үйл явдлын нэг байлаа. Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охин нэгдүгээр сарын 24-ны өдрийн 08 цаг 27 минутад Өмнөговь аймгийн төрөх эмнэлэгт Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин болж мэндэлсэн билээ.

Баярт мэдээ дуулсан даруйд “Медиа групп” компанийн хамт олон NTV телевиз, TIME.MN сайтын сурвалжлах баг Өмнөговь аймгийн Даланзадгад сумыг зорьж, гурван сая дахь иргэн Х.Монголжингийн гэрт очихоор шийдсэн юм. Бидний санаачилгыг АПУ ХХК болон “Таван Богд Интернэйшнл” компанийн “Mamy poko” брендийн зүгээс дэмжиж, мөн Х.Монголжин охинд өөрсдийн нэрийн бэлгийг гардуулахаар бидэнд дайлаа.

Өмнийн говьд нар мандаж байх үед бид Даланзадгад сумын Баруунсайханы 11-31 тоотыг хайсаар орлоо. Хоёр айлын хашаанд долоон гэр айл болоод өвөлжиж байгаа нь өнөр өтгөн гэр бүл гэдгийг нь илтгэнэ. Энэ манайх шүү гэсэн мэт дөрвөн ханатай жижиг гэрийг тойроод олон машин эгнэн зогссон нь содон байлаа. Гэрийн үүдийг татан орвол хоймортоо идээ будаа засч, хажууд нь улаан даавуун дээл өмссөн залуу сууж байсан нь Э.Хатанболд мөн байв. Түүний дэргэд Хатанболдын аав Д.Энхтүвшин, Аззаяагийн аав Н.Ганбат нар сууж байх аж. Хүн бүрийн нүүрэнд инээмсэглэл тодорч, нийслэлээс ирсэн анхны зочид гээд дуу шуутай угтав.

Гурван сая дахь иргэн тодорсон өдөр эднийд даланзадгадчууд олноороо цугларч Монголжин охиныг харахаар хашаанд нь багтахгүй олуулаа ирсэн гэнэ. Аймгийн цагдаагаас харуул хамгаалалт хүртэл гаргаж сүр дуулиан болсон гээд хөөрөлдлөө.

Анх Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа Э.Хатанболд руу залгаж гурван сая дахь иргэн боллоо шүү гээд хэлсэн байна. Гэнэтийн мэдээнд итгэж ядаад нас чацуутан нь болсон юм байна гэж анхандаа ойлгож байжээ. Хатанболдын аав Энхтүвшин “Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийсэн мэдээллийг телевизээр үзээд хөөрч баярлаад, доороо үсэрч дэвхцээд. Яаруу сандруу хувцсаа өмсөөд хүүгийнх рүүгээ ирсэн дээ” гэлээ. Өдгөө ч тэр сэтгэл хөдлөл нь хөрч амжаагүй бололтой жижигхэн монгол гэрт баяр хөөр, инээд баясал цалгисаар.

Гэрийн зүүн талаас эгнүүлээд баруун талын ор хүртэл цоо шинэхэн чихмэл тоглоомууд өрөөстэй. Хамаатан садан, ойр төрлүүдээс нь бяцхан гурван сая дахь иргэндээ ирүүлсэн бэлэг гэнэ. Бид ч нийслэл хотоос ирүүлж буй анхны бэлгийн цувааг эхлүүлж бэлэг сэлтээ гардуулан өглөө. АПУ компанийн зүгээс гурван сая дахь иргэн Х.Монголжин охиныг сургуульдаа ортол нь буюу 6 жилийн хугацаанд сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах болсон юм. Бид энэхүү бэлгийн дээж болгон Сайн сүү, Маамуу сүү, йогурт бүхий бэлгийг батламжийн хамт Монголжингийн аав Хатанболдод гардуулж өглөө. Мөн “Mamy Poko” живхний зургаан сарын хэрэглээ болон “Таван Богд Интернэйшнл” компаниас 500 мянган төгрөгийн бараа авах эрхийн бичгийг гардуулан өгсөн юм.fdf458b99e021f06big

Э.Хатанболд: Ерөнхийлөгчийг зурагтаар хараад л үнэмшсэн

 Үүний дараа Монголжингийн аав Э.Хатанболдтой бид ярилцсан юм.

– Аав болсонд баяр хүргэе. Аав болох болохдоо гурван сая дахь иргэний аав боллоо шүү дээ?

– За баярлалаа. Баярлаад хэлэх үгээ ч мэдэхгүй байна. Манай ууган хүүхэд гурван сая дахь иргэн болно гэж бодоогүй. Шөнө гэнэт өвдөөд эмнэлэгт очсон. Дөрвөн цаг гадаа нь хүлээгээд өглөө 8 цаг 27 минутад хүүхэд маань төрсөн. Хагас сайнд төрөөд даваа гаригт эмнэлгээсээ гарсан. Охиныхоо царайг харах гэж их яарсан. Төрөх өрөө рүү нь хэд хэдэн удаа орох гэж оролдоод эмчид нь загнуулсан. Тэгээд сүүлд эмнэлгээс гарахад нь харсан даа.

– Охиноо анх хараад төрсөн сэтгэгдэл? Хэнтэй адилхан юм шиг санагдсан бэ?

– Надтай адилхан юм байна гэж шууд бодогдсон. Хамар нь яг минийхийг дууриачихсан./инээв/

– Хүүхдээ мэндлэхээс нь өмнө хүйсийг нь харуулсан уу. Хүү байгаасай гэж хүсч байв уу эсвэл охин байгаасай гэж хүсч байсан уу?

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …