Өнөөдөр болох үйл явдлууд

download09:00 цагт “Тэтгэврийн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордны “Б” танхимд болно.

09:30 цагт НЭМГ, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв хамтран “Нийслэлийн хүн амд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээ, дуудлага хүлээн авалтын шуурхай байдлыг хангахад салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах нь” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах гэж байна. Уулзалт Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд болно. Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төв, холбогдох бусад байгууллагууд оролцоно.

11:00 цагт ЭМСЯ-ны ШУТ -ийн байранд уушигны хатгаа өвчний эсрэг вакцины үр дүнгийн судалгааны нээлт болно. Утас: 91000900

11:00 цагт тариаланчдын тариалсан улаанбуудайн тонн тутамд 70000 төгрөгийн урамшуулал олгох тухай асуудлаар хэвлэлийн бага хурал болно. Хурал ХХААЯ-ны 1-р давхрын хурлын зааланд болно. Утас: 99072224

11:40 цагт бөө нар бөөлөн иргэний хөдөлгөөнүүд хамтран “Мөнх тэнгэрийн зараалаар Ноён уулын онгодыг сэрээх Монгол зан үйлийн ёслол” ажиллагаа Чингисийн талбайд явагдана.

16:00 цагт Интерном номын дэлгүүрт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн “Монголоо таниулъя” номын нээлт болно.

17:00 цагт Монголын Эмнести Интернэшнлийн Сэтгүүлчдийн бүлгийн уулзалт, хурал Монголын Эмнести Интернэшнлийн байранд болно. Сэтгүүлчдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.  Хаяг: Сүхбаатар дүүрэг, Бага тойруугийн 44 байр   /МУИС-ын ард буюу Залуучууд зочид буудлын хойно/

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …