Өнөөдөр болох үйл явдлууд

download09:00 цагт Татварын Ерөнхий газрын төв байрны VIII давхарт татвар төлөгч аж ахуйн нэгжүүдэд зориулсан ААНОАТ, ХХОАТ-ын тухай хууль тогтоомж, татварын тайлагнал, татварын хөнгөлөлт чөлөөлөлт, алдагдлыг шилжүүлэн тооцох тухай, НӨАТ-ын тухай хууль тогтоомж, холбогдох эрх зүйн баримт бичгүүд, Татварын цахим тайлан гаргах, илгээхэд анхаарах асуудлууд сэдвээр сургалт болно.

09:00  цагт  “Хог хаягдлын мененежмент” гэдэг хогоо хэрхэн хаях менежмэнт үү, “хаягдал, алдагдал гарахаас урьдчилан сэргийлэх” менежмент үү.Хогийг хэрхэн ангилан ялгаж, бүтээгдэхүүн болгох вэ. Энэ асуултад хариулт авахыг хүсвэл Цэнгэг ус, нөөц, байгаль хамгаалах төвд өнөөдөр эхэлж буй Үндэснйи семинарыг сурвалжина уу. Утас:  88046059, 99932996

09:00  цагт Хавдартай тэмцэх дэлхийн өдөрт зориулсан сургалт сурталчилгааны нээлттэй өдөрлөг, “Хавдрын эсрэг үндэсний аян 2015” ны нээлтийн ажиллагаа 2015 оны 2 сарын 4-ний өдөр 9.00 цагаас 12.00 цагийн хооронд Хавдар судлалын үндэсний төвд болно.   Холбоо барих утас №89008516, 99086529

10:00 цагт “Аюулгүй цус эхчүүдийг аварна” өдөрлөгийг Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улаан Загалмайн хороотой хамтран Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд зохион байгуулах гэж байна. Утас: 91426622, 957882579

10:00 цагт “Дэлхийн хавдартай тэмцэх өдөр” тохиож байгаатай холбогдуулан ХААН Банк, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/-ээс хамтран тав дахь жилдээ хэрэгжүүлэх гэж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы нээлт буюу хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол ХСҮТ-ийн хурлын танхимд болно.

11:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн бүтээлээр зургийн цомгон ном гаргасан талаар мэдээлнэ.

11:00 цагт МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хэвлэлийн хурал хойшиллоо. Хурал Төрийн ордны Г танхимд болно. Хуралд Ч.Улаан, З.Баянсэлэнгэ, Л.Цог, Д.Тэрбишдагва оролцох бөгөөд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт мэдэгдэл хүргүүлэхээр болсон талаараа мэдээлэл хийнэ.

11:00 цагт Дорнод аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатарын “Эсэргүү Дашнамжил” нэртэй номын нээлт Интерном дэлгүүрийн II давхарт болно.

11:00 цагт  Туул голын бохирдол, экологийн доройтол, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлаар БОНХАЖЯ дээр хэвлэлийн бага хуралтай.

12:00 цагт ШУ-ны салбарын 1000 гаруй ажилтны 2015 оны нэгдүгээр сарын цалинг олгоогүй асуудлаар шүүхэд хандах гэж байгаатай холбогдуулан ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхрын хурлын танхимд Хэвлэлийн бага хурал хийнэ. /СТӨ Б корпус III давхарт/. Утас: 99045949

12:00 цагт Монголын Хүүхдийн ордоны салбар дугуйлангийн нээлтийн ажиллагаа  болно. Нийслэлийн хүүхдүүд заавал Хүүхдийн ордоны төв байранд ирэхгүйгээр гэрийнхээ ойролцоо өөрийгөө хөгжүүлэх дугуйланд хамрагдах боломжтой боллоо. Дүүрэг бүрт нээхээр төлөвлөж буй дугуйлангийн Баянхошуу дахь салбарын нээлт болно. Баянхошуу дахь Дэлхийн зөн ОУ-ын байранд. Утас 99896161

12:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын ахмадын холбооноос “Шударга хүү” хөдөлгөөнтэй хамтран ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүү бууруулах боломжтой талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Нийслэлийн ЕБС-ийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” VI удаагийн тэмцээний шилдэг 16 багийн шувтаргын тоглолтын оноолт буюу сугалааг Хангарди ордны XIV давхарт зохион байгуулна. НБТСГазар. Утас: 312785, 99178373, 88013705

12:45 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Өргөн Монгол” ТББ-аас Монгол Улсын өрийн асуудлаар мэдээлэл хийнэ.

13:00 цагт Кембрижийн Их сургуулийн багш монгол хүүхдүүдэд үзүүлэх хичээл заана. Хичээл Шинэ эхлэл дунд сургууль дээр явагдана.  Холбоо барих утас 99058414

13:30 цагт  Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах уулзалт хэлэлцүүлэг болно. Утас: 91915340

14:00 цагт Татварын Ерөнхий газрын төв байрны VIII давхарт татвар төлөгч хувь хүмүүст зориулсан ХХОАТ-ын тайлан гаргах, хөнгөлөлт чөлөөлөлтийн тухай сэдэвт сургалт болно.

15:00 цагт  МАН-ын Шинэчлэлийн хорооныхон  Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалтай нүүр тулан уулзахаар цаг тохиролцжээ. МАН-ын Шинэчлэлийн хорооноос Монголбанкны Ерөнхийлөгчид мэдэгдэл, шаардлага хүргүүлэх энэхүү  уулзалтыг хэвлэл, мэдээллийнхны өмнө нээлттэй явуулах бөгөөд байдлыг газар дээрээс нь шууд сурвалжлах боломжийг  та бүхэнд олгож байна.  Утас: 91110312

15:00 цагт Мишээл экспо”-д зохиогдож байгаа “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015″ үзэсгэлэн худалдаа хаалтаа хийж, шилдэг аж ахуй нэгжүүдээ тодруулж шагнал гардуулах ёслолын ажиллагаа ” Мишээл” экспо төвд болно. Ёслолын ажиллагаанд салбарын сайд нар болон үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод оролцох  юм байна.

15:00 цагт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн “Энгийн үгээр эрдэм дэлгэрүүлье” сэдэвт лекц СТӨ-ний III давхрын Чуулганы танхимд болно. Утас 99045949

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …