2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн байдлаар
МОНГОЛ УЛСАД:
Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 74816 хүн хамрагдсанаас 465 тохиолдол (7.3 хувь ) нь томуу, томуу төст өвчтэй оношилогдсон нь өнгөрсөн 7 хоногийн дундажаас 1.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өвчлөл Налайх дүүрэгт 1.5 хувь, Хан-Уул дүүрэгт 0.1хувиар өссөн бол бусад дүүргүүдэд 0.3 -3.5 хувь хүртэл буурсан үзүүлэлттэй байна.
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, албан:
2015 оны 1 дүгээр сарын 28-ныөдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, өссөн дүнгээр 22161 хүн өвчилж, 8859(39 хувь )нас барсан байна. 1 дүгээр сарын 21-ээс хойш 371 шинэ тохиолдол, нас баралт 168 хүнээр нэмэгджээ.
Нийт 846 эрүүл мэндийн ажилчид өртөж, 506 (59.8 хувь) нас баралттай байна.
Эх сурвалж: ДЭМБ